Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчнийй шагнал авсан хүн бол Б.Цэцэг гэх энэ бүсгүй. Америкчуудын бүтээсэн “Хадаг” уран сайханы кинонд гол дүр бүтээж энэхүү дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон Б.Цэцэгийг туршлагатай найруулагч нар анх шалгаруулан авсан бөгөөд үүгээрээ ч олны анхаарлын төвд орж ирсэн.
Түүнээс хойш сошиалд хандалт өндөртэй бүсгүйчүүдийн нэг болсон билээ. Тэрээр: “Насанд хүрсэн үр хүүхдээ хаяандаа уячихаад тэтгэвэрийнхээ мөнгөөр тэжээгээд хаадаа архи ууж ирэхэд нь эвийлээд хүн биш болгоод байдаг зүйлээ болимоор юм.
Эцэг эх нь өөд болоход хийсэн ажил, эзэмшисэн мэргэжил байхгүй ажилгүй таахалзагсад хог дээр оовтоороо үсрэх цаг хаяанд л харагдана. Эв эрүүл, сав саруул сэтгэц мэдрэл нь зөв зүгээр хүмүүс л ажил хийхгүй шалтаг тоочиж, өнөө маргаашаа өнгөрүүлж байж монгол муухай баба гээд суухыг харах гутамшиг…
Насанд хүрсэн бол гэрээсээ явуулж бие даалгаж, хөдөлмөр эрхлүүлж, наад захын нийгэмшүүлж, хүний өмнөөс хорвоог гэтэлгэж байгаам шиг гоншигнохгүй амьдарч чадах хүн өсгөж хүмүүжүүлмээр байнаа. 30,40,50 хүрчихээд архинаас өөр найзгүй, орноос өөр оромжгүй гунигууд л ялархаж амьдраад байхын.
GIPHY App Key not set. Please check settings