in

Алтан гадас одонгоор шагнагдсан Монгол Жангүм: Төрдөө үнсүүлчихээд дараа нь шууд цэцэг тэврээд ЭЭЖДЭЭ очиж үнсүүллээ!

Жангум Одноо нэрээр уншигч та бүхэндээ танигдсан А.Одончимэг нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагджээ.

Тэрбээр энэ талаараа бичихдээ, ТӨРДӨӨ ҮНСҮҮЛЛЭЭ. Өчигдөр МУ- ын Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаж иргэн Алтангэрэлийн Одончимэг таныг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсаныг уламжилж байна. Танд баяр хүргэе.

Маргааш 12 цагт Хангарьд ордноос шагналаа хүлээж авна уу хэмээн ярилаа. Өглөө эртлэн босч Одонгоо салонд үсээ гоёж хань хүүхдүүдтэйгээ группийн найзуудтайгаа очиж шагналаа авлаа.

Жангүмын 27 жилийн өрхийн үйлдвэрлэлийн цаг наргүй хөдөлмөрийг дэмжиж үнэлсэн Монгол ТӨРДӨӨ Монголын АРД ТҮМЭНДЭЭ сургаж хүмүүжүүлсэн ОДОНТ СУРГУУЛЬДАА төрүүлж өсгөсөн аав ээж эмээ өвөө ах эгчдээ Жангүмыг дэмжиж хурцалж хамт байдаг бүх найзууддаа болон ХАЙРТАЙ ХАНЬДАА дөрвөн сайхан үрдээ хөөрхөн ач зээ нартаа хүргэн бэрүүддээ худ урагтаа БАЯРЛАЛАА МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ.

Мөн тэрбээр ЖАНГҮМЫГ ТӨРҮҮЛСЭНД БАЯРЛАЛАА Төрдөө үнсүүлчихээд дараа нь шууд цэцэг тэврээд ЭЭЖДЭЭ очиж үнсүүллээ. Хайртай шүү НАРХАН МИНЬ. Зөндөө зөндөө их баярлуулнаа гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Г.Уянга: Түүнийг xvчин xийcэн гэдэг бaлaгт xoчтой бoлгосон!

М.Даваажаргалын зодог тайлах ёслолын VIP тасалбарын үнэ 5 сая иен!