Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дунд охин Б.Бурмаагийн хараанд өртжээ.
Өчигдөр болсон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсний дараагаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дунд охин Б.Бурмаа өөрийн цахим хуудаснаа “Харваач эхнэр байхгүй гээ биз дээ. Нөхөр авбал авсан шиг даацтай авдаг юм уу. Дамжуулаад өгөөрэй ирээдүйн нөхөрт маань” хэмээн бичиж, арслан Б.Орхонбаярын зургийг нийтлэжээ. Төр түшилцдэг нуруутай эр хүн, хөрөнгө бэлч арвин Б.Бат Эрдэнэ аварга гурван охинтой.
Аваргын том охин Б.Баярмаа ХБНГУ-ын Нордрайнвестфаллен мужийн Дюссильфорд хотод залуу архитекторуудын хамт галт тэрэгний замын дээгүүр олон нийтийн орон зайг шинээр бий болгох төсөл боловсруулсан, герман хэлийг төгс эзэмшсэнээс гадна архитетoрч мэргэжлийнхээ ид шидийг гаргаж яваа номын бүсгүй бий.
Тэгвэл дунд охин Б.Бурмаа бодибилдингийн спортоор хичээллэж, УАШТ ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан. Аавыгаа дагаж, арга хэмжээ бүрээр алгасалгүй ордог бага охин Б.Сугармаа нь ажлаа хийсээр тун чимээгүйхэн амьдардаг.
GIPHY App Key not set. Please check settings