Загварын салбараас кино урлагт хөрвөсөн уран бүтээлч бол О.Амгаланбаатар. Өдгөө 30 насны босго алхаж яваа тэрбээр өчигдөр хоёр өрөө байраар шагнуулсан байна. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод “Та нар маань надад баяр хүргээрэй.
Шинэ жилийн хөтлөлтөн дундуур гараад эмнэлгийн шинэ жил дээр ирсэн Twin Diamond Business Apartment -ы 2 өрөө байраар шагнууллаа.
Эдийн шунал багатай ч энэ бол гоё мэдрэмж юм байна аа золиг гэж. Олон жил хамтран ажилласан хичээл зүтгэлийг маань ийм өндөрөөр үнэлсэнд Түвшинбаяр эгчдээ маш их баярлалаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог олон жил толгойлж, эдүгээ эрүүл мэнд, үл хөдлөхийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа танай багийн хамт олны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.
Хүчээ өгсөн шиг өг, гэхдээ үнэлж чаддаг газарт нь гэдэг үг байдаг байх аа. Баярлалаа” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings