Э.Чулуунчимэг нийтийн дууны ертөнцийн чадварлаг хоолойтой дуучдын нэг. Өөрийнхээ амьдралд сэтгэл хангалуун улам гялалзах болсон.
Тэрээр цахим хуудаснаа “Энэ оныхоо хамгийн отгон шинэ жилдээ дуулаад дөнгөж саяхан гэртээ орж ирлээ. Тун чиг завгүй 12-р сар минь нүд ирмэх зуур л өнгөрсөн мэт…2022 он минь тэр чигтээ түмэн завгүй ихийг хийж амжуулсан үнэхээр сайхан жил байж чадлаа.
Амжилт, аз жаргал, эрч хүч дагуулсан эгшиг аялгуу дүүрэн тэнгэрийн одоор хөглөж дуунд дуртай түмэн олны минь чин сэтгэлийн хайр хүндлэлийг улам урин дуудсан гоо ялдамхан бөгөөд шанз торгон аялгуулаг энэ гайхалтай он цагийг минь хамтдаа бүтээлцсэн хүн бүхэндээ баярлалаа .2023 ондоо улам гялалзаарай та нар минь. Чука нь ч бас улам хичээнэ ээ” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings