in

Нүдэн Гоо дууны клипээр олноо танигдсан Б.Сугарсүрэнд МУГТ цол хүртээсэн нь олны анхаарлыг татав!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Тэгвэл өнөөдөр МУГТ цолоор Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны шүүгч, тамирчин Батбуянгийнёг шагнасан билээ. Түүнийг Монголын анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер гээд маш олон зүйлийн анхдагч болсон гэдэг.

Тэрбээр Европын фитнесс миссээр шалгарч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, Турк улсын фитнесс мисс, Монгол Улсын фитнесс миссийн хошой аварга зэрэг олон шагналуудыг хүртэж байсан гавъяатай нэгэн. Үүний зэрэгцээ Олон улсын тэмцээнд Монголынхоо эмэгтэй тамирчдыг дасгалжуулан бэлтгэж, бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр оролцдог аж.

Гэвч түүний талаар түүний мэргэжил нэгт фитнесийн тамирчид дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Түүнийг Бодибилдинг нь дэлхийд өчнөөн жижиг холбоодуудтай допингийг хүлээн зөвшөөрдөг. Нэг холбооных нь насанд хүрэгчдийн ангилалд 7 хүнээс 7д ороод, ахмадын ангилалд 6 хүнээс 3т орсон Б.Сугарсүрэн гэж эмэгтэйд гавьяат тамирчин өглөө гээд Бодигийн тамирчид нь хоорондоо хэрэлдээстэй. Гавьяатын үнэ цэнэ шалаар болж байнадаа хэмээсэн юм.

Бас шинэхэн МУГТ Б.Сугарсүрэнгийн талаар бас нэг сонирхолтой мэдээлэл гарч байсан нь түүний клипэнд нь тоглож олонд шуугиулсан “Нүдэн гоо” дуу юм. Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохион, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байсан билээ. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг дуу болж хэмээн сайшаах хүн ч байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуучин Э. Чулуунчимэг: Чука нь улам хичээнэ гялалзана!

Г.Ариунбаатар баярлалаа хайрт минь!