Дэлхийн тайзнаа тэрбээр хаан шиг ихэмсэг оршиж, хэзээ ч дундаршгүй авьяасаараа аархаж чаддаг дуучин Г.Ариунбаатар. Тэрээр “Улиран одож буй 2022 он чамд #Баярлалаа. Төлөвлөсөн ажлууд биелэлээ олж өөрийгөө хөгжүүлж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөн #Гялалзсан Амжилттай он байлаа.
Айлчилан ирж буй 2023 онд илүү ихийг хийж бүтээж, ажил амьдрал дээрээ бүүр тодоор #Гялтагнана гэдэгт #Итгэлтэй байна. Шинэ оноо угтаж агуу хөгжмийн зохиолч Дж.#Верди : Суут зохиолч У.#Шекспир-н “Отелло” хэмээх эмгэнэлт зохиолоор амьдралынхаа сүүлийн мөчүүдэд туурвисан “#Отелло” дуурийн Яго-н дүрд 1/12 нд “#Мариинский” театрын тайзнаа бүтээхнээ! Үнэхээр шүүс шахсан, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан дүр ажээ! Мөн ирэх 3 сараас Европын тоглолтууд “#Аида” дууриар Испани улсаас эхлэх нь ээ! Мэдээж хамгийн хамгийн чамдаа бас баярлалаа! Bayarmaa Attrice
Элэг нэгт #Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэе! Ирэх ондоо : Аз хийморьтой байж, ажил үйлс нь өөдөө, гагцхүү хөдөлмөр, сурч боловсрохыг эрхэм болгож бие биенээ үгийн сайхнаар хэлж, хүндэлж, нэг л өнгө аясаараа, өөрөө өөртөө эзэн байж атаа хорсол, албин цэнгэлээс аль болох зайлс хийж, Сайн нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж Аз жаргалаа жижигхэн зүйлээс ч мэдэрч, #Сайн хүү, Сайн охин байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсье ээ.
2022 онд шинээр дуулсан дүрүүд
GIPHY App Key not set. Please check settings