in

ЗөвЗөв ДажгүйДажгүй

Залуу чадварлаг хос жүжигчид!

Хамтдаа кинонд хос болж тоглосны дараа зарим жүжигчид нэг нэгэндээ сэтгэл алдарч дурлах тохиолдол цөөнгүй. Яг энэ жишиг Монголд ч гэсэн бий. Хос болж жүжиглэсний дараа нэг нэгэндээ дурлаж, үерхэж байсан ч амьдрал болоогүй ч бас байдаг. Тэгвэл урлагийн амьдралаас нэгнээ олсон залуу хос жүжигчдийг онцолж байна.

Г.Баярхүү Х.Отгонтунгалаг

“Шинэ үе” продакшны дэлгэцийн бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны Х.Отгонтунгалаг гол дүрийг бүтээж олны танил болсон. Хошин урлаг сонирхогчдод бол эчнээ таних биз ээ. КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж ажлын гараагаа “Шинэ үе”-эс эхлүүлсэн азтай бүсгүй. Тэрбээр амьдралынхаа ханиар мэргэжил нэгт жүжигчин Г.Баярхүүг сонгосон. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй.

Г.Алтангэрэл Г.Номуун

Хос бүр өөр өөрийн гэсэн түүх, сэтгэл хөдөлгөм романстай байдаг. Гэвч түүний дотроос гэрлэх саналаа үзэгчдийн өмнө тавьж, алдарт “Ромео, Жульетта” жүжгийн үеэр Валентины баяраа тэмдэглэж, улсын их наадмын үеэр хуримаа хийсэн хос өнөөдрийн зочдоос өөр байхгүй л болов уу.

Цэрэндагва, Мэндбаяр хоёр, Жаргалсайхан, Урнаа хоёр гээд олонд хүндлэгдсэн театрын сайхан хосуудын үргэлжлэл болж, УДЭТ-т гэр бүлээрээ ажиллаж яваа Г.Алтангэрэл, Г.Номуун нарын гэр бүл өдгөө гурван хүүтэй өнөр бүл болжээ.

О.Итгэл Т.Энэрэл

Монголын урлагийн сайхан хосуудын тоог жүжигчин залуус нэгээр нэмсэн билээ. Тэд бол жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар юм. О.Итггэл “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон.

Түүний гэргий Энэрэл Төв аймгийн “Монгол туургатан” театрт 10 гаруй жил тууштай ажиллаж байгаа.Хэн хэн нь урлагтаа үнэн ч хосууд өдгөө гурван хүүхдийн ижий аав болж өнөр өтгөн айл болсон.

Э.Чинзориг О.Долгор

“Үл таних эмэгтэй” кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан жүжигчин О.Долгорыг дүрээ сайн өөрийн болгож тоглодог цөөн хэдэн эмэгтэй жүжигчдийн нэг гэдэг. Тэрбээр “Өдөр өдрийн наран”, “Хоёулаа унтах уу” кино, “Ану хатан” киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд мөн “Улаан пальто”, “Ар хударга”, “Хoxupогч”кинонд тун чиг чадварлаг дүрээ гаргасан. Харин түүний нөхөр Э.Чинзориг дотортой сайн жүжигчин гэдгээрээ найруулагч нарын анхаарлыг хамгийн их татдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүн 49 наснаасаа хойш өөрийн хийсэн үйлийн үрээр амьдардаг шэйрлээд уншаарай!

Ч.Лодойсамбуу: Эмнэлэг гэдэг чамайг хүлээгээд хаалга нь үргэлж нээлттэй байдаг жopлон чинь биш!