Ч.Лодойсамбуу: Эмнэлэг гэдэг чамайг хүлээгээд хаалга нь үргэлж нээлттэй байдаг жopлон чинь биш. Тэнд чамаас гадна олон арван хүн өдөр шөнөгүй ирнэ, ирдэг. Тиймээс тэр урсгалыг зохицуулах дүрэмтэй. Дүрмээр нь яваад эрүүл саруул торничихсон сая сая хүн бий. Нэг нь чи.
Хүүхэд гэдэг дуртай газраа дүлээд л гаргачихдаг eтгeн шингэн чинь биш. Тиймээс төрөх дөхсөн эхнэртээ лайв хийх утсаа цэнэгтэй байлгадаг шигээ анхаарал хандуулж бэлтгэлтэй байх нь тэр нөхрийн үүрэг. Гол нь тэр эмнэлэгт хэн ч ямар ч шалтгаанаар хэзээ ч ирж болно.
Хувийн оффис нь биш улсын эмнэлэг гэдгийг ойлгож үүднээс нь хоймор хүртэл үүрэг хүлээгээд ажиллаж байгаа хүмүүс соргог, үйлчилгээ нь ойлгомжтой байх ёстой. Энд хэн нь ч 100 хувь буруудахгүй. Хаа хаанаа ямар байгаагаа харж авлаа. Дор дороо туршлага болгож хадгалцгаая. Анхаарцгаая.
GIPHY App Key not set. Please check settings