in

Найруулагч нөхөртэй жүжигчин эхнэрүүд!

Драмын жүжиг, хошин урлагийн тайзнаас гадна кино дэлгэц, дуу хөгжмийн ертөнцөд ч найруулагч нөхөртэй жүжигчин бүсгүйчүүд давуу эрх эдэлдэг нь нууц биш. Мэдээж хэрэг, найруулагч нөхрүүд нь эхнэртээ тал засч кино, жүжгийнхээ гол дүрд тоглуулах моод дэлгэрээд удаж байна.

Цэргийн албанд байхдаа сонинд хэвлэгдсэн жүжигчин бүсгүйн зургийг олж хараад “Би заавал эхнэрээ болгоно” хэмээн найууддаа амлаж явсан О.Бат-Өлзий хүслээ биелүүлсэн азтай эр. Тухайн үед ид нэрд гарч явсан сайхан бүсгүйтэй учрахын тулд драмын тайзнаа тоглож, нэлээд хэдэн жүжгээр өөрийгөө таниулсны дараа тэр анхны болзоондоо явсан гэдэг.

“DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрээ сурталчлах их дуртай. Жүжигчний мэргэжил эзэмших хүсэлтэй хөөрхөн охинд хичээл зааж, элсэлтийн шалгалтад нь бэлдэж явахдаа ирээдүйн эхнэрээ ихэд судалсан гэдэг. Театрын хөөрхөн бүсгүйчүүд найруулагч нөхөртэй болох нь тийм ч сонин үзэгдэл биш.

Тайзны уран бүтээлд тоглохын хажуугаар “Хайрын рекорд”, “Зөрлөг”, “Намрын синдром” зэрэг кинонд дүрээ мөнхөлж явахдаа жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дотноссон гэдэг.

“Хувьсал” продакшны захирал, найруулагч Г.Цоггэрэл урьд нь бүх жүжиг, клипнийхээ гол дүрд эхнэрээ тоглуулдаг байв. Театрын өлгүүрт ажиллаж байсан түүний хүсэл зорилгыг найруулагч нөхөр нь дэмжсэнээр урлагийн сургуульд орж, ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан гэдэг.

Хөгжмийн зохиолч Балхжавын хоёр хүү жүжигчин бүсгүйчүүдийг эхнэрээрээ сонгосон. Найруулагч Б.Чингүүний эхнэр нь мөн л жүжигчин бөгөөд та бид түүний гэргийг “Охид” олон ангит киногоор нь мэдэх билээ. Хосууд ихэр хүүхэдтэй. Найруулагч Б.Тамир, жүжигчин А.Ганчимэг нар.Хайр сэтгэлийн харилцаатай болсон гэлцдэг ч хоёулаа энэ талаар ам нээсэн нь үгүй.

СУИС-ийн оюутан байхаасаа олны танил болсон Б.Тамир, А.Ганчимэг хоёр нас нь 30 гарсан ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй. Хэд хэдэн зүйл дээр хос болсон гэдэг нь харагдаад буй. Б.Тамирын шинэ уран бүтээлд Гануухай дүр бүтээж байгаа гэсэн шүү.

Өлзийхүү, Хүсэлбаатар Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлч С.Өлзийхүү,Ц.Хүсэлбаатар нар. Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Найруулагч нөхрийнхөө хэд хэд кинонд дүр бүтээгээд авсан гэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүмүүний сүлд гараг гэж юу вэ? Сүнс, сүлд зайлах гэж ямар учиртай үг вэ?

Б.Болд Х.Мөнгөнцэцэг хоёр Солонгост монгол дээлээрээ гоёж “бал сар” аа тэмдэглэж явна!