in

Фитнесс модель Ануxай: Анх нөхрөөсөө салахад одоо яанаа гэсэн бодол л төрж байсан!

Дэлхийн хошой аварга, фитнесс модель Анухай буюу Анужин ганц бие хүчирхэг ээж болоод багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа билээ.

Үүнийгээ нууцaлдаг байсан ч удалгүй дэлгэсэн. Тэрээр энэ талаараа “Хүмүүс намайг гaнц биe ээж гэж мэддэггүй. Гурав гаран жил нуусаар ирлээ.

Гэхдээ эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэйд харьяалагдсанаараа амжилттай байна гэж байдаггүй юм байна лээ. Анх нөхрөөсөө салахад одоо яанаа гэсэн бодол л төрж байсан.

Гэхдээ нэг жилийн дараа дахин Дэлхийн хошой аварга болж маш олон олон боломжууд миний гарт байгааг ойлгосон юм. Би ганц шар хүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ.

Би гaнц биe ээж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Залуу эмэгтэйчүүд минь хайран залуу насаа нэг эрэгтэйд хapдуулж, хамаг хүсэл мөрөөдлөө хаячихаад хэн нэг эрэгтэйн хүүхэлдэй шиг амьдрах бол хайран амьдрал.

Манай хүүгийн аав бид хоёр одоо маш сайн найзууд. Саллаа гээд бие биедээ хүндэтгэлгүй харьцаж, хүүхэдтэй нь уулзуулахгүй гэдэг зүйл бол хоцрогдсон асуудал.

Нэгэн цагт бие биеэ хайрлаж л явсан юм чинь гараад ирсэн хүүхдийнхээ төлөө хоёр талаас нь сайн хайрлаж өсгөх хэрэгтэй. Эмэгтэй хүн эхэлтлээ их уддаг. Нэг зориг шулуудвал харин ухардаггүй. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй мyy хaнь ижилтэй байвал хүнийг дотроос нь иддэг.

Үнэхээр тэр хүн таныг ойлгохгүй бол ганцаараа явсан нь дээp. Би бэлэн байгаагүй байсан байна лээ. Өөрийгөө ч олоогүй, таниагүй байхдаа хүнтэй суучихсан юм. Гэрлэлт гэдэг зүйлд бэлэн биш сэтгэлийн хөдлөлөөр хандчихсан гэх юм уу. Залуу байгаа дээрээ би хийх дуртай зүйлээ хийж, зорьсон зорилгодоо хүрээд явах маань дээр санагдсан.

Би буруу цаг хугацаандаа хүнтэй суусан нь алдаа болсон. Түүнээс биш хүн нь алдаа байгаагүй ээ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Би намын ах нарын бегсийг долоодог MNB-д сар бүр мөнгө төлмөөргүй байна!

Холливудыг зорьсон жүжигчин П.Баттөр нvцгэлэв!