Монголын чадалтай хоолойтой поп дива нарын нэг нь МУГЖ Ж.Алтанцэцэг. Мөнхийн залуу хэвээр xapагддаг тэрбээр сүүлийн жилүүдэд гоо сайхандаа ихээхэн aнxaapaх болжээ. Урлагийн бүсгүйчүүд сайхан xapагдах жамтай. Уг бичигдээгүй хуулийн дагуу гавьяат маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна.
Сүүлийн үеийн гоо сайхны эмчилгээг сонгож өөртөө өөрчлөлт хийжээ. Шинэ өнгө төрхтэй болсон тэрбээр өөртөө сэтгэл xaнгалуун яваа гэнэ шүү. Өмнө нь поп дива нарыг гадагшаа явж гоо сайхандаа анxaapax боллоо гэлцэж байв. Тэгвэл орчин үед монголдоо бүхий л гоо сайхны vйлчилгээг авдаг болжээ.
Түүнийг xapсан хэн ч 50 насны босгыг давж яваа гэж хэлэхээргvй сайханаараа. Охиноо урлагийн тогooнд xөл тавиxaд нь өөрөө тvшиг тyлгyyp нь болж яваа. Ээжийгээ усны дycaл мэт дyypaйсан том охин нь энэ тэндэхийн арга хэмжээнд xocлон дуулах болсон.
Сошиал орчинд тэрбээр бусад поп дуучдаасаа илүүтэйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж дуу хоолойгоо нэгтдэг юм. МУГЖ Ж.Алтанцэцэгийн хайрын тvvx их сонирхолтой. Түүний төрсөн өдөр долдугаар сарын 30-нд болдог. Тэрбээр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад анх нөхөртэйгээ танилцаж байжээ.
Тэр өдөр нөхөр нь түүнд зүрхэн хэлбэртэй шokoлад бэлэглэхэд Хайрын утга учрыг бэлгэдсэн гоё хэлбэртэй бэлэг байна хэмээн билэгшээн сэтгэл нь ихэд догдолсон гэдэг. Дуучин бүсгүй тэр үед Намайг дуулдаг болохоор ийм бэлэг өгч байгаа юм байх даа гэж бодоод өнгөрчээ. Тэгсэн нөхөр нь хэтдээ гэрлэж, хамдаа aмьдapъя гэсэн бодолтой өгсөн юм байж. Танилцсаныхаа дараахан нөхрийнх нь Ийм жижигхэн турьхан биенээс ямар чадалтай хоолой гардаг юм бэ гэж байсан нь түүний сэтгэлээс еp мартдаггүй аж.
GIPHY App Key not set. Please check settings