Ч.Лодойсамбуу: Д.Сумъяабазар та бөхийн дасгалжуулагчаа хий. Чамд өөр xийж чадах тapхи тoлгой алга
NТV сувгийн “Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч Ч.Лодойсамбуу дахиж цаашдаа хотын даргаар yдиpдуулмааргүй байгаагаа түүнд хандан өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр: Одоо нээрээ болъё. Ноён Д.Сумъяабазар та Улаанбаатар хотын зaхирагчийн ажлаа өгөөд бөхийн дасгалжуулагчийн ажилдаа орсон нь дээр юм байна өө. Өөр чамд хийж чадах тapхи тoлгой алга. @SumiyabazarD хэмээн твиттер хуудснаа бичсэн байна.
Холбоотой мэдээ: Д.Сумъяабазар: Хулгайтай тэмцэж байгаа нь зөв ч буруу тоо яриад байна
Сайд, УИХ-ын гишүүд, дарга нар дуу нэгтэйгээр “40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдсан эсэхийг баталж чадахгүй, ийм хэмжээний нүүрсний нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй” гэх тайлбарыг ихэвчлэн өгч байна. Тэдний заримаас хүргэе.
УУЛ УУРХАЙН САЙД АСАН, ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:
Би бол тэр 40 их наяд төгрөгийг алдагдсан боломж гэдэг утгаар нь ярьсан болов уу гэж бодож байна. Бодит тоо биш. Яагаад ч бодит тоо тийм байхгүй. 2010 оноос нүүрс олборлож эхэлсэн бол жилд хичнээн тонн нүүрс олборлосон гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн сайт руу ороод хар. Тээврийн зардал нь ямар байсан бэ гэдгийг хар. Сангийн яамны нөхдүүд маш хурдан тооцоолоод гаргаад ирнэ. Хулгайтай тэмцэж байгаа асуудал 100 хувь зөв ч ард түмнийг бухимдуулаад, буруу зөрүү яриад байх юм.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
40 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэж Т.Доржханд яриад байгаа. Зарим жагсагчид шууд нэрийг нь зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Шууд таамгаар энэ энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгье. Би сайдаар ажиллах хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй. Мөрдөгч нараас түрүүлж Т.Доржханд л зарлах юм шиг байгаа юм. Харин Т.Доржханд гишүүн ганцаараа 40 их наядын хулгай гэдэг тоог нийтэд мэдээлсэн талаараа дараах тайлбарыг хийжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газар мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд мэдээлэлдээ “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний орлого алдагдсан байна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын нийт эдийн засаг бол ДНБ юм. ДНБ өмнөх жил 42 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол энэ жил 46 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүн дээр үндэслээд би 40 их наяд төгрөг бол ханатай тоо юм гэж ярьсан. Улстөрчид буруутан хайгаад байх шиг байна. Би буруутан байж болно. 40 их наяд төгрөгийн хулгай хэрхэн явагдсан талаарх тооцооллыг Д.Гантулга тайлбарлах ёстой.
GIPHY App Key not set. Please check settings