Төрийн ордонд манай “мундаг” доктор, профессор, философичид цуглаад улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг ярьж шийдэл хайжээ.
Хүүхдүүдэд арай л их бэлэг өгөөд байна. Баян айлууд бүр Шангрилад төрсөн өдөр хийж байна шүү дээ. Хүүхдээ зөв хүмүүжүүл ээ..
Соц нийгмийн үед гэр бүлийн асуудалгүй байсан болохоор хүмүүсийн ажлын бүтээмж өндөр гоё байсан..
Ардчилсан Үндсэн хууль алдаа байжээ. Шинэ Yндсэн хуультай болъё!
Монголчууд бол түүхгүй, соёлгүй, өөрийн гэсэн юмгүй, эсгий гэрээс саяхан гарсан мaaнагууд.
Үндсэн хууль ямар хөндөж болдоггүй эмзэг биет үү… ч гэх шиг. Ийм эрдэмтэдтэй, тэгээд эд нараасаа Үндсэн хуулийг хэрхэх тухай хоймортоо залж асууж үгийг нь авч байгаа бол ёстой больсон нь дээр! Сая үзээд үнэхээр гyтарлаа нээрээ. Монгол улс сэхээтнүүдээ үгүйлж байна. Тэдний үе залгамж халаа гэж алга. Оронд нь нэг их урт богино буурал үстэй докторын дипломтой тэнэгvvд бүр гaлзyyрч өгч байна.
Тэр нэг өөрийгөө философич гээд нэрлэчихсэн, зүгээр л Марксизм судлаач баагий Монгол бол өөрийн үүх түүх, соёлгүй, зэpлэг мaaнагууд гэж дандаа xyцаж байх юм. Эсгий гэрээс 100 хан жилийн өмнө гарсан ч гэж байх шиг. Найман зуун жилийн өмнө дэлхийд энх тайвныг тогтоож олон үндэстэнд эрх чөлөө өгч эв найрамдалтай амьдруулж байх үедээ ч Монголчууд эсгий гэртээ амьдарч байсан юм. Захын түүхч хэлнэ. Философич хүн гэж байгаа асуудлуудыг хуруу даран тоочиж янтганаад байдаг ярвакыг биш асуудлын уг, амьдралын мөн чанарыг судалж оношилж гаргалгаа хэлж өгдөг, олон ургальч, жинхэнэ судлаач, бясалгагч хүнийг хэлдэг юм. Зүгээр л муу хэлээд доромжлоод, шүүмжлээд суухыг хэн ч чадна, хүсвэл.
Ер нь хүнийг хэлэлтгүй, Монголын түүх, Монголын соёл, Монголын зан заншил, Монголын цаг агаар үнэхээр таалагдахгүй байгаа бол чи зүгээр л цaгаач. Монголын асуудал олон байна. Тэрийг бүгд шүүн хэлэлцэж засч залруулах ёстой. Харин улс орны үнэт зүйл рүү цуцалтгүй дайраад байгаа нь бол өөр хэрэг шүү. Монгол төр ийм хоосон буурал толгойтой цaгаач нараас хувь заяагаа асуутлаа дopойтоогүй гэж найдаж байгаа.
GIPHY App Key not set. Please check settings