Youtuber Түшиг хэмээх залуу иргэн Ган-Очиртой лайв хийсэн билээ. Тэгвэл түүнд хүмүүсээс ямар чат мэдээлэл ирсэн талаар тэр ярив.
Тэрбээр: “12 сарын 27-нд нь Билгүүн гэдэг залуу надтай холбогдсон. Мань хүн болохоор Ган-Очирын орчуулганд нь явж өгдөг байсан залуу юм байна лээ. “Сайн уу чамтай нэг холбогдох хэрэгтэй байна даа.
Нэг цаг зав таарсан үедээ холбогдох боломж байна уу” гэхээр нь би “Ямар хэргээр билээ бичээд үлдээчихэж болох уу” гэхэд “Болноо. Гэхдээ ярьчихвал амар байнаа. Чамтай ярилцлага хийсэн Ган-Очирын талаар мэдээлэл чамд хэрэг болох байх гэж бодоод.
Чамайг Ган-Очирт бас хэт их битгий итгэж нэг талыг бариасай гэж сануулах гээд. Чамд жаахан санаа зовсондоо хэлж байгаа юм шүү. Хэт их Ган-Очирт итгээд” хэмээн бичсэн байсан.
Билгүүн гэдэг залуу маань яасан бэ гэхээр Румын улсын хил дээр зөөсөн. Өөрийгөө маш том эрсдэлд оруулж Румыний хэл дээрээс Ган-Очирыг зөөсөн залуу байгаа. Бас орчуулганд нь явж байсан. Өөрөө Женевт байдаг залуу юм билээ.
Парист ирэхэд нь хүртэл машинтайгаа хүргэж өгчихөөд явсан гэж хэлж байгаа юм. Би баталгаажуулахын тулд чамд Ган-Очиртой авахуулсан зураг хөрөг байна уу баталгаагаа явуул гэж хэлсэн. Тэгээд над руу явуулсан байна лээ. Та хэд ойлгох хэрэгтэй. Парист ирэхэд нь хүртэл машинтайгаа хүргэж өгчихөөд явсан гэж хэлж байгаа юм. Би баталгаажуулахын тулд чамд Ган-Очиртой авахуулсан зураг хөрөг байна уу баталгаагаа явуул гэж хэлсэн.
Тэгээд над руу явуулсан байна лээ. Та хэд ойлгох хэрэгтэй Ямар ч хүмүүс надад юу ч хэлж ярьж байж болзошгүй учраас нотлох баримттайгаар баталгаажуулж явахаас өөр арга байхгүй. Тэгээд бичсэн. “Наадах чинь өнөөдөр шоронд орчихсон байгаа. Эхнэртээ гар хүрээд. Сэхээнд ортол нь тэгсэн шүү. Би өнөөдөр өдөржингөө цагдаа эмнэлэг дээр байлаа. Өөрт нь тус болж байсан бүх хүмүүсийг ярьж байна лээ.
Тэр бол хэзээ ч сайнаар яриагүй байсан. Орчуулагчаар нь нэг эгч ирсэн байсан. Тэр эгчтэй өдөр хоолны цагаар ярьж сууж байхад их юм хуцсан байна лээ. Би бараг Түшигийг дуудаад хилс хэрэгт гүтгэгдсэн надад туслаач гэж хэлнэ гэж байна лээ. Одоо Ган-Очирт эцсийн найдвар нь чи л байгаад байгаа юм шиг байна лээ. Улаан цагаан өөрөө эхнэртээ гар хүрчихээд түүнийгээ Ган-Очирын эсрэг мэдээлэл тарааж байна гээд эхнэр нь өөрөө мэдүүлэг өгчихөөд байхад гэсэн. Зүгээрээ чамд санаа зовсондоо хэлж байгаа юм шүү” гэсэн. Тэгээд нэг ноцтой зүйл ярьсан.
Тэр нь юу вэ гэхээр “Яривал уг нь их юм байна. Чам дээр очих гээд явах замдаа утсаар нэг хүнтэй яриад байсан. Их л юм яриад явсан даанч хүнд муу санахгүй болохоор юу ч бодоогүй яваад байсан чинь тэр үеэс улс төрийн тоглоом болчихжээ” гээд хэлсэн. Нэг хүн яриад яваад байсан гэдэг талаар хэлсэн. Тэгэхээр нь би асуусан.
“Улс төрийн хүнтэй юм яриад яваад байсан гэж үү” гэсэн чинь “Тийм. Замд явж байхад нэг хүнтэй утсаар яриад байсан. Юу гэж ярихаа хүртэл асуугаад байсан” гэж байгаа юм. “Муу санаатайгаар Эйфель дээр буугаад намайг үлдээгээд чамтай уулзах болоогүй байна эндээ буугаад үлдээчээ гээд буулгаад үлдээсэн. Намайг бас чамтай тааруулахгүй гэсэндээ ” гэж хэлсэн. Тэгээд би “Ярьсан хүн нь хэн байсан юм бэ” гээд асуусан чинь “С.Эрдэнэтэй яриад яваад байсан” гэсэн. Гэхдээ үүний нотлох баримтын тал дээр дутмаг. Тэгээд утсаар ярьсан.
“За Монголынхоо төлөө юм хийх гээд байгаа юм байна, чин сэтгэлээсээ явж байгаа олон улсын шүүхэд юмаа өгөх гээд байгаан байна гээд. Тэгэнгүүт нь бид нар Ган-Очирыг Женевт аваад ирсэн. Тэгэнгүүтээ Ган-Очирыг цагаачид нь оруулсан. Би бүр Лион руу дагуулж яваад өөрийгөө хувийнх нь орчуулагч нь байгаа юм, яагаад гэвэл наад хүнийг чинь хуулиар хамгаалах ёстой тиймээс хэр барагийн хүмүүстэй холбоо бариулмааргүй байна, би бол итгэл даах хүн нь, би ч итгэж байгаа энэ хүнд ч надад итгэж байгаа гээд хэзээ ч ГанОчирыг улсыг орчуулагчтай ойртуулаагүй байхгүй юу.
Төдий чинээ Ган-Очирыг хамгаалаад явж байсан. Тэгээд ингээд явж байгаад Ган-Очир чинь ирээд цагаачтай ороод байж байхад 9 сарын 10-нд энд байлгадаг амьдруулдаг байсан эгч над руу шөнө залгаад “Билгүүнээ чи хаана явна” гээд тэглээ. Би очиж явна Швейцарит явж байна гэсэн чинь нөгөө Ган-Очир чинь эхнэртээ гар хүрээд бөөн юм болоод энээ тэрээ гээд.
За Окей би очлоо шөнөжингөө давхисаар байгаад очьё гээд өглөө үүрээр Женевт ирээд өглөө 8 цагт эхнэрийг нь эмнэлэгт аваачаад эхнэрийнх нь толгойд 7 оёдол тавиулаад. Эмч нар яасан ийсэн юу болсон бэ гэсэн чинь эхнэр нь одоохондоо яах юм бэ Билгүүнээ битгий хэлээрэй намайг зүгээр юмнаас ойчсон гээд хэлчих гээд. Эхнэр нь өөрөө тэгсэн юм. За за окей чи өөрөө хүсч байвал тэгье гэж хэлсэн.
Тэгээд байж байсан чинь надад яагаад ийм сонин эргэлзэх шалтгаан өгсөн бэ гэсэн чинь Цогтоотой лайв хийлээ, өөрөө хүмүүст хүрэхгүй байсан юмыг Цогтоотой лайв хийлээ чиний влогт орлоо Монголчуудаас нэлээн хандалт аваад ирчихсэн. Монголчууд аймар дэмжээд зөв байна энэ тэрээ гээд. Сая 2-3 хоногийн өмнө Швейцарийн шинэ жил болсон. Түүн дээр ирээд байж байхад тэнд байсан 200 монголын бараг 100 нь Ган-Очирыг шүтээд л чи мундаг чи ингээрэй тэгээрэй гээд 50 бол 50, 100 бол 100 мөнгө хурааж өгөөд байгаа юм.
Тэгээд байхаар Ган-Очир чинь од болж байгаа юм. Тэр шөнө айлд очоод эхнэртээ гар хүрээд эхнэртээ гар хүрсэн байгаа юм. Тэгээд байж байсан чинь өнөөдөр цагдаагаас биднийг гэрчээр дуудаж байгаа юм. Явж очсон чинь нөгөө Ган-Очир чинь цагдаад болохоор би өмгөөлөгчгүй бол юу ч ярихгүй. Эд нар намайг харлуулах гэж ингэж ярьж байгаа юм гээд тэгсэнээ би эхнэртээ гар хүрээгүй гээд гүрийгээд зогсоод байсан гэж байгаа юм.
Тэгэнгүүт өнөөдөр Ган-Очирт улсаас өмгөөлөгч олоод өмгөөлөгчтэйгөө ярихдаа би улс төрийн ийм учиртай, тэгээд наадах чинь энд Билгүүн гэдэг ийм ийм хүмүүстэй нийлээд улс төрийн юм хийгээд намайг харлуулах гээд байгаа юм гэж мэдүүлсэн байгаа юм. Тэгээд миний талд зогсох нэг л хүн байгаа тэр нь Парист амьдардаг Түшиг гээд залуу гэсэн байгаан. Цагдаад тэгж хэлсэн. Орчуулагч эгч тэгж хэлж байгаа юм. Би явж ороод За үгүй ээ би процессийг нь хэлье. Би өөрөө хууль бус юм хийх нь хийсэн. Би бичиг баримтгүй хүнийг Шенген рүү орж ирэхэд нь тусласан уу тусласан. Би хуулийн хариуцлага хүлээх ёстой бол хүлээе аа.
Гэхдээ яагаад тусласан бэ гэхээр би наад хүмүүсийг чинь хил дамнуулж бичиг баримтгүй хүмүүсийг өөрийнхөө машинд зөөгөөгүй. Өөрсдөө алхаж гарч ирсэн, би зөөхийг завдсан гээд ярьсан. Тэгээд замдаа явж байхдаа нэг хүнтэй за одоо яах юм, ахаа хэтэрхий ингэж дайраад давшлаад байхаар дэмий ч юм уу би угаасаа ард түмний хүү болчихож байгаа, одоо би Францад нэлээн хандалттай Түшиг дээр очоод би влогт ороод ярья тэртэй тэргүй монголчууд чинь аль масс дагаж байгаа хүмүүсийг өрөвддөг болчихоор бид хэт давшлаад байх юм бол бид нар руу буруугаар эргэнэ, тэгэхээр одоо дайрахын оронд жаахан хүлээцтэй байх уу би үсээ хусах уу яах уу гээд байгаа юм.
Тэгсэн чинь цаад утсаар ярьж байгаа хүн нь За за чинь удаа үсээ хусаад яах юм зүгээр лайв дээрээ ингэсгээд хэлчих, олон улсын шүүх ганц хоёр юмаар орж явж байгаад дараа нь үсээ хусая гээд хэлчих тэгээд монголчууд мартдагаас хойш мартуулчих гээд цаад хүн нь хэлж байгаа юм. Тэгэнгүүт миний бодлоор утсаар яриад цаана нь тэгээд байгаа хүн нь нэгдүгээрт Та гэж ярьж байгаа юм. Ган-Очир хэр барагийн хүнийг Та гэж ярьдаггүй хүн. Би Ган-Очиртой дээрээс нь хойш хамт байсан.
Чатны хамгийн дээр байдаг хүн С.Эрдэнэ байдаг байхгүй юу. Би бодож байгаа юм. Юунд хутгалдчихваа гэж би бодож байгаа юм. Сүүлдээ улс төрийн тоглоомондоо ороод ашиглаад хаячихсан. Бод. Наад зах нь Ган-Очир чинь монголоос 7 сард гарсан. Замдаа өчнөөн лайв хийгээд Сербид хүртэл лайв хийгээд би олон улсын шүүхэд юмаа өгөх гээд байна надад мөнгө мөнгө мөнгө гээд байсан.
Ган-Очирт мөнгө өгч байгаа хүмүүс илүүдээ гарсан ч юм уу ааг омогтой хүмүүс нь өгөөгүй шдээ. Талхныхаа мөнгөнөөс, өөрийнхөө идэх хоолны мөнгөнөөс боломжоороо өгч байсан. Тэр мөнгийг 7-8-9 сард цуглуулаад хайчсан юм? Би энд байхдаа Ган-Очирын түмэн орчуулганд явсан. Би Ган-Очироос нэг евро ч авч үзээгүй.
Миний машинд бензин хийх ёстой гэж гаргуулж үзээгүй. Одоо өнөөдөр Ган-Очирын дансанд 18 сая, 20 сая төгрөг цуглачихсан. Өчигдөр эхнэртээ гар хүрчихээд эхнэр нь цагдаад өгнө гэсэн чинь эхнэрээ аргадах гээд би чамд байгаа мөнгөндөө автомат машин авч өгнө чи Лион яв, чи Парис яв гоё дэлгүүр хэс энэ байгаа бүх мөнгийг ав гол нь цагдаад битгий хэлээч гээд эхнэртээ хэлээд байсныг эхнэр нь цагдаа дээр мэдүүлэгтээ хэлж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл Ган-Очир чинь 30 сая төгрөг цуглуулчихсан байна. Тэр 30 сая төгрөг хаачсан юм хэн нь ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө лайв дээрээ худлаа яриад Олон улсын шүүхэд би юмаа өгөхөд 10 мянган евро болох юм байна гээд худлаа яриад байгаа юм. Парист явж байхад нэг хүнтэй утсаар яриад ингээд байсан гээд. Би өнөөдрийг хүртэл Ган-Очирыг буруу зүгийн хүн юм байнаа ийм юм байнаа гэдгийг нь мэдэхгүй зүгээр л ингээд яваад байдаг гэж бодоод энэ хүний талаар мэдээлэл цуглуулж яваагүй болохоор түүндээ харамсаад байна” гэсэн юм.
GIPHY App Key not set. Please check settings