МУГТ Э.Цэндбаатар өөрийн амьдралын томоохон түшиг тулгаар болсон ханийнхаа тухай сэтгэл хөдлөм бичвэрийг олон нийтэд дэлгээд байна.
Тэрбээр: Xэвтэрт орохоос өмнө би зөндөө найзуудтай байсан. Бэлтгэл таpах дөхүүлээд yyя, шоyдъя гэж залгадаг. Харин эмнэлэгт байхад, гарахад хэн ч ирээгүй, залгаагүй.
Хүүхдийнхээ памперсны мөнгийг олох гээд барилга дээр ажиллаж байхад бүгд л өpөвдсөн нүдээр хардаг байхад “ЭХНЭР” маань чи чадна гэж дэм өгч өдий зэрэгт хүрэх урам, хүч маань болж байлаа хэмээн бичжээ.
Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан.
Э.Цэндбаатарын гэргий Т.Ууганзаяа
Ийм сайхан хүү төрүүлж өгсөн хадам ээж, аавдаа баярлалаа. Миний хань Сэрдамба, Бадар-Ууган ах нараар бахархаж би ийм тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Ингээд боксын спортын тогоонд 13 жил чанагдсан. Өчигдрийн тулаанд хамаг хүчээ дайчилсан. Мундаг байсан. Гэвч харамсалтай юм болсон. Миний ханийн нас залуу, цус шингэн байна.
Цаашид улам их амжилт гаргана гэж итгэж байна. Хань нь үргэлж хамт шүү. Кубын шүүгч яагаад тийм оноо өгснийг гайхсан. Хариу гараагүй байгаа. Нааштай гараасай гэж залбирч сууна. Өчигдөр бас өнөөдөр өглөө ярьсан. Аль болох сэтгэл санааг нь өөдрөг байлгах гээд миний хань босоо хийморлог байгаарай гэж сайхан үгээр урамшуулдаг. Муу, сайн бүхнийг л хамт даван туулж байна. Манай хүн ухаантай, холын бодолтой, сэтгэл зүй өндөртэй мундаг тамирчин. Хань нь үргэлж чинийхээ дэргэд хоёр охинтой хамт бат зогсож дэмжих болно, хайртай шүү. Алдсан ч миний хань, алдаагүй ч миний хань” гэж байсан билээ
GIPHY App Key not set. Please check settings