in

Хамба Д.Нацагдорж: Хүн мэнгэнийхээ бурхныг их сайн шүтэх хэрэгтэй!

ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ: Гэртээ ямар бурхан залж, шүтэх ёстой вэ гэж олон хүн асуудаг.

Буддын шашныг хэлмэгдүүлсэн он жилүүдээс шалтгаалаад иргэдийн дунд буддын шашны талаарх ойлголт мэдлэг дутмаг байх шиг. Магадгүй ихэнх айл Баяннамсрай бурхантай болов уу?

Хүмүүс амьдралдаа мэнгэнийхээ бурхныг их сайн шүтэх хэрэгтэй. Гэтэл зурхайн үүднээс авч үзвэл хонь жилтэй хүмүүс жаран жилд гал, шороо, төмөр, усан, модон гээд таван өнгийн хонь таарч байгаа юм.

Тэгэхээр тэр ямар махбодтой жилд төрснөөс шалтгаалж өөрийг нь үлэмжийн харж хамгаалдаг бурхан болоод чойжинсрүнма, сахиуснууд байдаг.

Би бол амьдралдаа мэнгэнийхээ бурхныг бүтээлгэсэн хүн.

Миний шүтэж явах бурхан Дарь-Эх юм билээ. Би олон Дарь-Эх бүтээлгэсэн. Багш минь олон жилийн тэртээ айлдахдаа “Багшийгаа таалал болохоор бурхан бүтээлгэнэ гэж бүү яваарай, би амьдадаа өөрийнхөө мэнгэний бурхныг бүтээлгээд шүтэж, номыг нь уншиж байсан, тэгээд л болно шүү” гэж айлдсан юм.

Би тэр айлдварыг нь сонсоод багшийнхаа нэгэн адил энэ амьдралдаа мэнгэнийхээ бурхан Дарь-Эхээ олон жил шүтлээ. Та бүхэн мэнгэ, жилийнхээ холбоотой бурхан, чойжинсрүнма нарыг мэдэж аваад ойр дотно байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Жүжигчин Пүрэвжаргал: Эмэгтэй хүн ер нь хэтэрхий эрт биеэ даасан, бүгдийг яаж ийж байгаад болгочихдог, хүчтэй эмэгтэй байж болдоггүй юм байна!

МУГЖ Ж.Оюундарь: Нөхөртэйгөө гурван жил үерхээд 40-тэйдөө хүүхдээ төрүүлсэн!