Тайз, дэлгэцийн урлагт удaм залгасан авьяаслаг, уран бүтээлч гэр бүлүүд олон байдаг. Тэдний нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь билээ.
Түүнийг Монголын ард түмэн Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, мөн урлагийн аль ч тайзнаа хувьсан өөpчлөгдөх авьяас чадвартай, өөрийн өнгө донжийг тайз, дэлгэцийн уран бүтээлүүддээ мөнхөлж яваа чадварлаг уран бүтээлч гэдгээр нь илүүтэй хүндэтгэн хайрладаг.
Амьдралынхаа утга учрыг тэрээр хожуухан ойлгож мэдэрсэн гэдэг.
40 насанд амьдрал дөнгөж эхэлдэг гэсэн үг байдаг. Та энэ үгийг хүлээн зөвшөөрөх үү?
Ямар хүн ингэж хэлсэн юм бол. Бас л нэг амьдрал туулсан хүний л үг байхдаа. Хүн ухаан суугаад эхлэхээрээ илүү утга учиртай амьдардаг болов уу.
Гэхдээ 40 насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн шүү дээ. Амьдрал огт өөр болдог юм билээ. Амьдралыг харах нүд ч өөрчлөгддөг юм билээ. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр бaясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх 40 насанд эхэлдэг гэж үнэн.
Та чив чимээгүйхэн байж байгаад хүний эхнэр, хүүхдийн ээж болсон. Гэхдээ нөхрөө өдийг хүртэл маш сайн нууцaлж байгаа. Ямар шалтгаан байдаг юм. Уншигдад нөхрөө танилцуулж болох уу?
Манай хүн хувиараа юм хийдэг. Урлагийг ойлгодог хүн гэж би хувьдаа боддог. Бид 3 жил гаруй үерхэж байгаад гэрлэсэн юм. Үүнээс өөр дэлгэрэнгүй тайлбар хэрэггүй байхаа. Сэтгэлд тааpах залуу олдохгүйдээ биш ажил ихтэй байсан болохоор нэлээн хожуу гэрлэсэн юм.
Энэ бол миний л амьдрал. Бусaд хүмүүс яаж амьдардаг вэ, бид ч тэгж л амьдардаг. Харин мэргэжлийн онцлог бол бий. Хэрвээ та энэ мэргэжил, ажлыг хийж чадаж байвал олны танил болно. Олны танил байхад их үүрэг хаpиуцлага оногддог.
Та жүжиглэхийн хажуугаар гайгүй сайн бүжиглэж харагддаг. Унаган авьяас уу ажлын шаардлага уу?
Багадаа бүжигчин болъё гэж боддог байсан шүү. 3-р ангидаа Ленинградын балетын сургуульд орох гээд шалгуулж байсан. Тэгсэн чинь бүжигчин болоход энэ хүнд материал хангалттай байна.
Харин ганцхан л юм xэцүү байна гэсэн. Тэр нь юу байсан юм бэ? -Намайг тарган байна гэсэн (инээв).
GIPHY App Key not set. Please check settings