Зохиолын дууны ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрх, өвөрмөц байдлаараа бусдаас тодордог дуучин бол СТА А.Түмэн-Өлзий билээ.
Үеийн уран бүтээлчдээ бодвол сошиалд тун идэвхитэй үе үехэн сенсацитэй амьдардаг бүсгүй.
Тэрээр “Олон хүн асуусан, бас гайхсан…Гэхдээ би чадалтай, хүчирхэг эмэгтэй. Энэ хорвоог ганцаараа туулсан ч чaдах тэнхээтэй.
Сайн л хүнтэй суу. Тэр болтол ганцаараа хичнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна.
Яршиг л байна” гэж саяхан ярьж байсан бүсгүй шинэхэн хайртайгаа учирч амьдралаа эхлүүлжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ингээд бэр боллоо” хэмээн зургийн хамт нийтэлж байсан.
Түүний хайрын эзэн ч удахгүй ил болно бизээ хэмээн сонирхож байсан бүсгүйчүүд олон.
Адтай ч авхаалжтай бүсгүй хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг зантай. Өөрийнх нь дуулсан дууг хуулбаpласан бүсгүйд:
“Ичих булчирхайтай байгаарай хүний уран бүтээлийг хээв нэг энд тэнд чадахгүй юм байж дуулчихсан явж байдгаасаа. Дуучин ч юм шиг. Ёоо зарим нэг aймшгууд хэзээ дуучин болчихдог юм бэ. Дуучин гэж зарлуулаад хүний дуу дуулаад явж байхаас бегc чинь хүртэл ичиж байгаа шүү дээ” гээд хатуухан үг хэлээд амжсан.
Дуучин бүсгүй маань саяхан ха.луухан зургаа нийтэлж сайхан биеэ гайхуулаад авлаа. Одоо үеийн нийтийн дуучид эрс өөр болоод байгаа билээ. Өмнө нь нийтийн дуучин гэхээр л хөдөөний хүн аятай байдаг байсан бол одооны нийтийн дуучид бусдаасаа дутхааргүй стил имижтэй болжээ.
GIPHY App Key not set. Please check settings