Анх “Бөртэ” хамтлагийн ятгачин гэдгээр олонд танигдаж байсан МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ хэдийнээ ард түмнээсээ “ятгын хатан хаан” нэр зүүсэн билээ.
Тэрбээр онголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээг зохиож,
эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ховор авьяаслаг уран бүтээлч юм.
Гэвч 2017 онд ходоодны хорт хавдар гэх өвчинтэй нүүр тулж, багагүй тэмцэлдсний эцэст өвчнөө ялж чадсанаараа олон хүнд амьдрах итгэл бэлэглэсэн.
Өдгөө авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндрөөр үнэлдэг юм билээ. “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” зэрэг киноны хөгжмөөрөө ч тэр хэдийнээ олонд танигдсан нэгэн.
Анх “Бөртэ” хамтлагийн ятгачин гэдгээр олонд танигдаж байсан МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ хэдийнээ ард түмнээсээ “ятгын хатан хаан” нэр зүүсэн билээ. Тэрбээр онголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээг зохиож,
эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ховор авьяаслаг уран бүтээлч юм. Гэвч 2017 онд ходоодны хорт хавдар гэх өвчинтэй нүүр тулж, багагүй тэмцэлдсний эцэст өвчнөө ялж чадсанаараа олон хүнд амьдрах итгэл бэлэглэсэн.
Өдгөө авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндрөөр үнэлдэг юм билээ. “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” зэрэг киноны хөгжмөөрөө ч тэр хэдийнээ олонд танигдсан нэгэн.
GIPHY App Key not set. Please check settings