1. Криптовалют гэж юу вэ? – Криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр суурилсан шинэ төрлийн цахим санхүүгийн хэрэгсэл юм. Дэлхий дээр нийт 11,000 төрлийн криптовалют байдаг ба эдгээр нь бидний амьдрал дээрх уламжлалт мөнгөний шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг шийдэж чаддаг. Жишээлбэл биткойн, этериум, XRP г.м.
2. Блокчэйн гэж юу вэ? – Блокчэйн гэдэг нь нэгэн төрлийн бүртгэлийн систем юм. Блок гэдэг нь тодорхой хэмжээгээр хэсэг мэдээллийг хадгалсан байгааг хэлэх ба нэг блоконд хадгалагдах мэдээллийн хэмжээ нь хязгаартай байдаг. Нэг блок мэдээллээр дүүрээд өөр блоктой холбогдож гинжин хэлхээ (чэйн) үүсгэнэ. Энэхүү гинжин хэлхээгээр холбогдсон багц өгөгдлийг блокчэйн гэнэ.
3. Яагаад криптовалютад хөрөнгө оруулсан нь ашигтай вэ? Бусад төрлийн хөрөнгийн зах зээлээс ялгарах давуу талууд юу вэ? – Нийт бусад хөрөнгийн зах зээлийн маркетуудтай харьцуулахад криптовалют нь одоогоор жижиг байгаа боловч, цаашид илүү томрох төлөвтэй байгаа. Чөлөөт зах зээлийн дүрмийн дагуу, жилийн 365 хоног, 24/7 зогсолтгүй арилжаа явагдаж байдаг. Дэлхийн нийт хүн амын 3% л оролцдог энэхүү зах зээлд хөрөнгө оруулснаар богино хугацаанд өндөр хувийн өгөөжтэй арилжаа хийх боломжтой.
4. Их койныг хэзээнээс, хаанаас авах боломжтой вэ? – 8 Сарын 25ны өдрөөс эхлэн, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 4 крипто бирж дээр анхдагч үнэ буюу 30 мөнгөөр авах боломжтой.Бирж дээр яаж бүртгүүлэх талаар тухайн биржийнхээ цахим хуудаснаас асуух боломжтой. Complex Mongolia Trade.mn Coinhub Dax.mn
5. Inflation hedging гэж юу гэсэн үг вэ? – Hedging гэдэг нь хамгаалалт гэсэн утгатай. Тэгэхээр манай койн инфляцийн эсрэг үнэ цэнийн хамгаалалт үүсгэж байгаа гэсэн үг юм. Үнэ цэнэ гэдэг нь тухайн койны худалдан авах чанар зах зээлийн төгрөгтэй харьцах тэнцлийг хэлнэ.
6. Яаж Их койн Inflation hedging-ийг хэрэгжүүлж чадах вэ? – Улсын төв банкнаас мөнгө нэмж үйлдвэрлэснээр иргэдийн гарт байгаа мөнгө үнэ цэнээ алдаж, үүний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшин өсөхийг инфляци гэнэ. Харин манай койн анх гарахдаа хязгаартай гарах ба нэмж шинээр үйлдвэрлэхгүй байх юм. Мөн жил бүр тухайн жилийн Америкийн инфляцийн түвшинтэй тэнцэхүйц хэмжээний койныг бид хадгалсан койноосоо хасаад явах болно. Ингэснээр иргэдийн гарт байгаа койн үнэ цэнээ алдахгүй байх тул инфляцид өртөхгүй гэсэн үг юм.
7. Их койны ханш тогтвортой байна гэдэгт итгэж болох шалтгаан юу вэ? – Криптовалютын зах зээлийн хэлбэлзлийг 100% таамаглах боломжгүй тул бид нар тогтвортой байна гэж амлаж чадахгүй. Энэ нь зөвхөн манай койны эрэлт нийлүүлэлт болон манай койнд хүмүүс хэр их итгэж, хэр их авч хадгалж байгаагаас шалтгаална. Хэдийгээр таамаглан хэлэх боломжгүй ч, баг хамт олон маань ажлаа сайн хийгээд, технологи нь сайн байхад тэр нь өөрөө цаанаа баталгаа болох болно.
8. Яагаад нэг хүн ихдээ 15 сая төгрөгөөр хөрөнгө оруулах боломжтой вэ? – Ингэснээр манай койн аль болох олон хүнд хүрэх боломжтой болох ба цөөхөн хэмжээний хүмүүст бусдаас илүү боломж олгохгүй гэсэн үг юм. Хүн ардын 1% нь үргэлж бусдаас илүү хөрөнгө, боломж, мэдээлэлтэй байснаараа анхны хөрөнгө оруулах боломжийг байнга түрүүлж ашиглаж байдаг. Нэг ёсондоо нууц хаалттай, хямд үнийн ханштай байхад нь хөрөнгө оруулах нь их байдаг. Бид энэ системийг эвдэн олон нийтэд түрүүлж хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчид маань ханшийн хүчтэй хэлбэлзлээс зайлсхийх боломжтой болох ба манай койны зах зээл зөвхөн эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч илүү эрүүл явагдах болно.
9. ICO болон IEO гэж юу вэ? – Техникийн хувьд IEO бол анхны зоос санал болгох (ICO) хэлбэрийн нэг юм. Гэхдээ энэ хоёр нь хөрөнгө оруулагчдын мөнгийг хэрхэн, хаанаас яаж баталгаажуулах вэ гэдгээс ялгаатай.Өөрөөр хэлбэл, IEO нь хүмүүсийг өөрсдийн төсөлд крипто биржээр дамжуулан оролцох боломжийг олгодог бол ICO нь хөрөнгө оруулагчдын мөнгөний оронд токеноо санал болгож хүмүүсийг шууд нэгтгэдэг. ICO нь бараг бүх хүнд оролцохыг зөвшөөрдөг бол IEO нь зөвхөн ашиглаж буй солилцооны платформын гишүүдэд оролцдог.
10. IHC нь төкэн үү эсвэл койн уу? – ИхКойн гэдэг нэртэй төкэн байгаа. Эфериум блокчэйн болон Байнэнс смарт чэйн хоёр дээр суурилсан байгаа.
GIPHY App Key not set. Please check settings