in

Хүүхэд хэзээ, яаж өөрөө бие засч сурах вэ?

Хүухдийг голдуу 1.5-2.5 насанд нь өөрөөр нь бие засуулж сургадаг Үүнээс эрт буюу хожуу сургах нь хүүхдэд хүндрэлтэй байх болно. Энэ үед хүүхэд өөрөө бие засч сурахад бэлэн болсноо илэрхийлж зарим дохио тэмдгийг өгдөг.

Эднээс заримыг нь дурдахад: Хүүхэд 1-2 цагийн зайтай бие засах цаг болсныг хэлэх бөгөөд дохио өгнө, хааяа өдөр унтаад орондоо шээлгүй босч ирнэ, Таны хүүхэд хэвийн өсч бойжиж байгаа бол таны сургах заахыг сурч чадна. Хүүхдийг бие засуулж сургахын тулд хөтөвч хэрэглэвэл сайн. Энэ нь хүүхэд боловсон суултуурт сууж сургах арга зам. болно. Хүүхдийн бие засах болсныг багцаалаад даруй хөтөвчинд суулгана.

Таны таамаглал зөв болж хүүхэд бие засвал сайшааж урамшуулах хэрэгтэй Харин эсрэг байвал шаардах, сахилга бат сахиулах гэсний хэрэггүй Яваандаа таны тусламжтай энэ дадал тогтворжино. Зөв чиглүүлж өгөөд ерөнхийд нь анхаарч, хүлээх хэрэгтэй.Дэндүү цэвэрч болон маш хатуу шахалт шаардлага тавих нь хүүхдийг уурлаж бухимдах болон өертөө итгэх итгэлээ алдахад нь нөлөөлнө.

Үргэлж даавуу жийрэглэх, хүүхэдтэйгээ насанд нь тохируулан харьцаагүйгээс (нялх хүүхэд мэт аашлахыг нь дэмжих зэрэг нь) бие засах дадлыг оройтуулах шалтгаан болно. Мөн түүнчлэн бие махбодийн болон удамшлын нөлөөгч мартаж болохгүй юм. Дөрөв таван нас хүрсэн ч чармайлт оролдлого хийсэн ч мөн л энэ дадлыг эзэмшиж чадаагүй тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Учир нь энэ наснаас хойш өмдөндөө бие засах нь с.о.г.о.г мөн.Эмчлэх шаардлагатай

Танд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Идэр-Од: КОЙНТОЙ ХОЛБООТОЙ БҮХ АСУУЛТАД ХАРИУЛЖ БАЙНА.

Хүүхэд бусадтай таарамж муутай байхын шалтгаан юу вэ?