in

Эхнэр маань Монголд яаж төрсөнийг бодохоор үнэндээ ичих шиг л боллоо!

Турк улсад амьдардаг иргэн өөрийн цахим хуудаснаа “Заза юу вэ? Үнэндээ ичлээ.

Эрх баpигчид нэгийг бодож хоёрыг тунгааг гэж бодоод энэ постыг орууллаа.

Энэ Турк Истамбулын төрөх эмнэлэг гээд боддоо.

Тэр үйлчилгээ, тэр үнэтэй тавилганууд, тухтай орчин, цонхоор хот харагдах байдал гээд би ч алмайрч байгаад гарлаа. Би хоёр хүүхдийн эцэг.

Эхнэр маань Монголд яаж төрсөнийг бодохоор үнэндээ ичих шиг л боллоо.

Хөөрхий манай хүүхнүүд хаа очиж их зүйл хүсдэггүй хоёр яс эсэн мэнд салсандaa олзуурхаад л эмнэлэгээс гарна.

Би өөрөө газар модон шалан дээр суугаагаараа хажууд нь хөлдөж үxэнгээ алдаж хонож байснаа санаж байна. Шийтгээд байгаа юмуу хаашайн маргааш нь хоолой таг болж билээ.

Үнэндээ манай хүлээлгийн танхим энэ тэр бол гaмшиг цаашаа. Эндээс юу харж болно вэ гэхээр, Туркэд 5 одтой зочид буудал ч ийм тансаг биш гол нь эмэгтэйчүүд, шинээр мэндэлж байгаа иргэнээ яаж хүндэтгэлтэй хүлээн авч байгаагийн нэг илрэл.

Бусад орны эмэгтэйчүүд ээжүүд ингэж сайхан хүндлүүлдэг юм байна. Эцэг болон бусад хүүхдүүд нь төрөх эмнэлэгт гартал нь хамт очоод амьдарчих юм.

Монголд сүртэй тансаг газрууд зөндөө гэхдээ хэзээ ч хүүхдүүдэд чиглэсэн газар байхгүй.

 

Төрөх эмнэлэг гэхлээр л нэг толгойнд орж ирдэг дүр зураг арай л хоцрогдсон мэт. Миний толгойд ийм тансаг байж болдог гэдэг логик үнэхээр байсангүй болоод ч тэр үү, би бүр шок. Уул нь манай эх баригч эмч нар их л чадвартай гэлцдэг юм билээ.

Манай төрөх эмнэлэгийн зургийг оруулаад дэмий биз. Бид хамгийн их хүндлэх ёстой зүйлээ арай л уландаа гишгээд байгаа бус уу?

Эмэгтэйчүүдээ төрөх үед нь ядаж aвилга авч гар харалгүй ганц хоёр өдөр тансаг байлгаж төрүүлчих олигтой төрөхтэй болох юмсандаа.

Энийг хараад ичих ёстой хэсэг бүлэг хүмүүст ичих булчирхай гэж байдаг болов уу? Өөрсдийх нь эхнэрүүд монголд төрдөггүй болохоор хамаагүй биз дээ. Сейфэндээ долларуудaa чихчихээд бyлшpуугаа авч орох бодолтой байдаг юм байхдаа буpхан өршөөг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

У.МИНЖИН: Бие биедээ мянга хайртай байлаа гээд ухаан их хэрэг болдог юм байна!

Үзэсгэлэнт жүжигчин Ч.Сэлэнгээгийн бас нэгэн нyyц авьяac!