in

Жүжигчин Одончимэг: Ээжийн хувьд би маш ардчилсан эмэгтэй шүү!

Жүжигчин Одончимэг Гэгээн Муза-11 наадмаас “Шилдэг залуу жүжигчин” -ний шагнал хүртэж байсан. “Аз жаргалын шок” кинонд эршүүд эмэгтэйн төрхийг тун чадварлаг бүтээж олны хайртай жүжигчдийн нэг болсон билээ.

Тэрээр “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”, “Гэрлэн дохио” зэрэг кинонд тоглосон.

Б.Одончимэг: Ээжийн хувьд би маш ардчилсан эмэгтэй шүү. Тийм ч хатуу, зарчимч биш.

Юу хүсэж байна, түүнийгээ хийгээд үз гэдэг хандлагатай.

Тэгэх ёстой, ингэх ёстой гэж тулгадаггүй. Харин хийсэн ажилдаа эзэн нь байж сургахыг хүсдэг. Хүүхдэдээ багаас нь мэдлэг, чадварыг нь суулгаад өгчихвөл хэнийг ч царайчлалгүй өөрөө өөрийгөө аваад явна гэж боддог.

Эцэг эх хүний үүрэг юу билээ дээ. Өөрийнхөө дутууг нөхүүлдэг биш шүү дээ, хүүхдүүд чинь. Элдэв гадаад хэл, хатуу мэдлэгээр бөмбөгдөөд, эсэргээрээ хүсэл мөрөөдлийг нь авч үзэхгүй байх буруу л даа.

Би 11 настай том хүүдээ хичээлээ хий гэж шахахгүй, оролцохгүй гэж боддог. Би өөрийнхөө үзсэн арга барилаар л хүүдээ хичээлийг нь зааж таарна, гэтэл цаг үе өөр болсон шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуугуйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй Д. Отгонжаргал!

“ТВ коктейл”-н ганц сарнай жүжигчин Н.Цэнд-Аюуш!