“ТВ коктейл” хамтлагийн ганц эмэгтэй жүжигчин Н.Цэнд-Аюуш ээж болсноосоо хойш нам гүмхэн амьдарч байсан.
Тэгвэл авьяаслаг бүсгүй маань “Гэнэтийн зочид” олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглосон.
Гэрийн сайн эзэгтэйн дүрийг тун чадварлаг бүтээсэн тэрээр энэ удаад “Хохирогч” олон ангит кинонд Хандаа хэмээх бүсгүйн дүрийг бүтээжээ.
Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа Оюутан байхдаа ангиараа “Бага нас минь баяртай” жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа.
Гол дүрд нь тоглосон жүжгийнхээ урилгыг ээж аавдаа өгч, тэд урилгын суудлаас үзсэн юм.
Дараа нь ээжийнхээ ярианаас сонсоход аавд их хэцүү байсан гэсэн. Хөөрхий хоёулаа л биеэ бариад их зовлонтой үзсэн шиг байгаа юм. Тэрнээс хойш аав миний уран бүтээлийг үзээгүй. Харин иүүнээс 10 жилийн дараа ямархан жүжигчин болсноо харуулах гээд “Хоёр ертөнцийн буудал” жүжигтээ ахиад урьсан.
Даанч аавд чухал ажил гараад ээж, ах дүү нар ирсэн. Дараа нь энэ жүжгээрээ “Гэгээн муза”-гаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авахад аав утасдаад “Миний охин одоо л жүжигчин болох нь дээ. Баяр хүргэе” гэсэн. Олон жилийн дараа сонссон үг л дээ. Манайхнаас ганцхан надад л аав тэгж ханддаг юм. Нэг бодлын зөв санагддаг хэмээжээ.
GIPHY App Key not set. Please check settings