Жүжигчин Эрхэмбаярын гэргий хэмээгддэг жүжигчин Намуунаа.
“Tobe or not tobe” шоунд оролцсоноос хойш үзэгчдийн хараанд өртсөн тэрбээр их сургуулийн босгоос
Мөрөөдлийн театр хэмээх айлын нэг эд, эс болон ажиллаж олон шоу драмаар үзэгч олонд танигдсан. Тэрээр урлагаасаа хөндийрч гэр билээ ихээхэн анхаарах болсон.
Жүжигчин НАмуунаа Уран бүтээлээс түр холдсон таван жилийн хугацаанд би нэг зүйлийг ойлгосон.
Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь гэр бүл. Ажил, мэргэжлийн карьерийг хүн хэзээ ч бий болгож чадна. Олон жилийн турш, тасралтгүй уран бүтээл хийснээрээ карьер өснө гэж байхгүй.
Нөгөөтээгүүр, үнэхээр мундаг, авъяас чадалтай нэгэн ганцхан өдрийн дотор ч карьер нь өсч болно. Бүтээсэн карьер хэзээ ч унаж болно. Тэгэхээр карьер гэдэг бол үзэгдэл ч юм шиг санагдсан.
Харин хүний амьдралд үүрд байх хамгийн чухал гол цөм нь гэр бүл. Хоёр талаасаа нийлсэн гэр бүл гэж их ярьдаг л даа. Энэ гэр бүлээ нэг бүл, нэг цөм болгоод авчихсан гэхлээр таван жилийн хугацаанд маш том ажил амжуулсан гэж боддог.
GIPHY App Key not set. Please check settings