Монголын Реп техно хөгжмийн амьд домог гэгддэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг мэдэхгүй хүн ховор.
Тэрээр Монголын бахархал болсон Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн ач хүү билээ.
Гурван үеийн бүжгийн удамтай хүн юм. Түүний аав нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар билээ.
“Хар сарнай”-н Амарааг 40 насанд нь “номхруулсан” эмэгтэй бол Д.Туул хэмээх бүсгүй.
Д.Туул С.Амармандахаас 11 насаар дүү ч өмнө нь амьдрал үзсэн, нэг хүүтэй болохоор хэдийгээр омголон ч зөөлөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг С.Амараагийн эвийг олж чадсан байх.
С.Амармандах туулай жилд Бүжин нэрт охинтой болсноор “Хар сарнай”-н Амараа ч, хоёр хүүгийн аав Сэвжидийн Сүхбаатар гуай ч ач охиндоо нурж унах болсон. “Хар сарнай”-н Амараа дахин хүүтэй болж, амьдрал тогтон томоожсон гэдгийг ойр хавийнхан нь хэлдэг.
GIPHY App Key not set. Please check settings