Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам өөрийнхөө ханийг магтдаг олны танил цөөн эрчүүдийн нэг.
Өнөөдрийн энэ зэрэгтэй яваа нь ч түүний эхнэрийн ач гавъяа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Тодруулбал, хошин урлаг ид мандан бадарч байх үед хамт мөр зэрэгцэн жүжиглэж явсан Б.Батзаяа, Чаминчулуун, Туяа гэх мэт жүжигчдээсээ илүү Д.Сосорбарам гавъяат өдгөө хамгийн баян нь.
Тухайн үед мөр зэрэгцэж явсан уран бүтээлчид нь санхүүгийн сахилга батгүйгээс өнөөдөр зарим нь түрээсийн байраар амьдарч яваа гэхэд хилсдэхгүй.
Харин Д.Сосорбарамын хувьд олсон орлогоо эхнэртээ даатгаж, эхнэр нь нөхрийнхөө олсныг “ЮМ” болгосон айхтар бүсгүй гэдэг.
Эрхэм гавъяат 22 насандаа гэргий Б.Нинжбадгартайгаа ханилсан гэдэг. Б.Нинжбадгар нь Со гавьяаттай цуг УБДС-ийн Кино драмын анги төгссөн. Сэлэнгэд ногоочноор ажиллаж байгаад Кино драмын ангийн элсэн суралцсан Б.Нинжбадгар нөхрөөсөө хэдхэн насаар эгчмэд гэсэн шүү.
Нөхрийнхөө ар талыг даагаад мэргэжлээрээ ажиллаагүй тэрээр 1990-ээд оны дундуур Со гавьяаттай хамтран “Миний алаг нүдэн сайн байна уу…” гэж дуулсан нь нэг үе хит болж байлаа.
Со гавьяат ганц хүний “Од” театрыгүүсгэн байгуулсан. Гавьяатын эхнэр Б.Нинжбадгар одоо түүний “Од” театрын захирлын албыг хашиж, нэг үгээр хэлбэл менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Со гавьяат өөрийгөө “захиралтайгаа унтдаг” азтай эр хэмээн бяцхан хошигноод амжсан.
Анх айлын хажуу өрөө түрээслэн хамтдаа зүтгэж энэ дайны амьдрал, амжилтад хүргэхэд нөлөөлсөн хүн бол гэргий нь. Тэд ханилсныхаа 25 жилийн ой, мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай зэрэгцүүлэн хийж байлаа.
МУГЖ Д.Сосорбарам эхнэрээ “Нинжбадгар гэдэг хүүхэн бол Сосорбарам гэдэг эрүүл ч юм шиг, солиотой ч юм шиг хүнтэй ханилж, наждаа эдэлж яваа хүн л дээ” гэсэн байдаг.
GIPHY App Key not set. Please check settings