in

Олны танил бүсгүйчүүдийн дүү нар цахиур хагална!

Сонголын олны танил бүсгүйчүүдийн дүү нар эгч нараасаа дутахааргүй олонд танигдаж явааг уншигч танаа сонирхуулж байна.

“Wolarsen”-ны дүү Э.Сүрэн

Монголын хошин урлагийн “од”-уудын нэг МУГЖ Хүрэлхүүгийн анхны амьдралаас төрсөн охид болох Намуун, Сүрэн нар үеийнхэн дундаа “Superstar”.

Том охин Х.Намуун нь аав ээжийнхээ салалтын дараагаар “Wolarsen” гоо сайхны брэндийг үүсгэн байгуулж тун амжилттай яваа.

Тэрээр өдгөө ээж дүүгийн хамт амьдардаг. Дүү Х.Сүрэн нь эгчээсээ дутахааргүй гоо сайхан нэгэн бөгөөд инстграмд олон дагагчидтай.

“Хөөрхөн” Мишээлийн дүү “Үзэсгэлэнт” Үжин

Оюутны ширээнээс босоогүй байхдаа “Үүлэн үст” дууны клипэнд тоглож, од болох замаа нээж явсан жүжигчин Б.Мишээл эхээсээ гурвуулаа. Айлын дунд охин тэрээр өдгөө эгч дүү хоёртойгоо гоо сайхны брэндийн нүүр царай болж, хэн хэнийгээ нэмэлт орлоготой болгож чадсан сэргэлэн бүсгүй. Түүний дүү Б.Үжин дунд сургуулиа дөнгөж төгсөв үү, үгүй юу телевизийн рекламнуудын нүүр царай болж эхэлсэн юм. Эгчээсээ илүү гоо үзэсгэлэнтэй тэрээр энэ цагийн супер старуудын нэг яахын аргагүй мөн.

Мисс эгчийн жүжигчин дүү

Монголын урлагаас олон мисс төрсний нэг нь Х.Бая-рмаа. Аав нь кино найруулагч, өвөө, ээж хоёр нь мэргэжлийн жүжигчин тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, боловсролтой бүсгүй. Удам дамжсан урлагийнхан гэдэг тодотголоо алдахгүй яваа түүний бага дүү Санжаадорж ч урлагаар “хоолоо олж идэх”-ээр болсон. Хоёр ч киноны гол дүрл тоглоод амжсан.

Нэвтрүүлэгч Ч.Ундралын овсгоотой дүү нар

Ч.Ундралын дүү охин Ч.Энхбилэг Хятадад дизайнер мэргэжлээр сурч төгссөн. Одоо “Чой Хайнзан” хуримын хувцасны салон ажиллуулж байна. Ч.Ундралын дүү Энхбилэгийг МУГЖ Т. Ариунаагийн “Оюутан нас” дууны клипэнд тоглосноор залуус андахгүй. Мөн “Харанга” хамтлаг тэргүүтэй хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан юм. Ч.Ундралын эрэгтэй дүү нь мөн л “Чой Хайнзан” нэртэй технологийн компанитай. Ч.Ундралын дүү нар эцэг өвгөдийнхөө нэрээр бүтээгдэхүүн үүсгэн ажиллаж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

“Pink” өнгөний фен олны танил хүмүүстэй танилц!

Дуучин Б.Болд хайрандаа умбаад давхраатай болжээ!