in

Хөтлөгч Амараа: Хамгаалах халамжлах хүнгүй болсон гэсэн шиг дээрэлхэх гэж оролддог болж!

Хөтлөгч Амараагийн нэгэн биений тал хайрт хань нь өөд болоод хэдхэн сар болж байгаа юм.

Тэрээр сэтгэлийн асар их зовлонд унасан ч 3 үрсийнхээ төлөө өдөр бүр хичээж байгаа. Заримдаа сэтгэлийн үгсээ хуваалцаж байж тайвширдаг гэнэ.

БРЕНДЭЭ ХАНИЙНХАА НЭРЭЭР НЭРИЙДЭЖ АНХНЫ ЗАГВАРАА “ТЭВРЭЛТ” ГЭСЭН.

Хөтлөгч Н.Амараа :Т Э В Р Э Л Т. МММ. Бүх хайраа бүтээл болгон гаргахыг хүсч өөрийн мөрөөдлийн хувцасны брендээ эхлүүлж байна.

“Хайрлагдсан бүсгүй гэдгээ мэдэрч яваарай” гээд бүсгүй танд зориулагдан бүтээгдсэн нандин эд юм шүү.

Бренд нэрээ хайртай ханийнхаа нэрээр нэрийдэж логогоо “2 Амараа мөнх хамтдаа” гэдгийг билгэдэж ийнхүү бүтээлгэлээ.

Анхны маань загвар “HUG” буюу “ТЭВРЭЛТ” нэртэйгээр гарч байна. Учир нь энэ кардиганыг хайртай хүнээрээ төсөөлүүлж 3 давхар сүлжээс бүхий маш зөөлөн асар дулаахан, яг л тэврүүлж байгаагаар мэдрүүлэхээр бүтээсэн.

Харин доторх даашинз нь бүсгүй хүнээр төсөөлүүлсэн маш эмэгтэйлэг 100% ноолууран нимгэн даашинз. Хайраар бүтээсэн бүтээл бүрээ үнэ цэнэ шингээн танд зориулах болно

Амараа цахим хуудаснаа:

Зарим цөөн хэдэн хүмүүс миний дордож, царай алдаж, азгүй, арчаагүй амьдрахыг харахыг хүсдэг бололтой.

Миний мэдэрдгийг хэн ч битгий мэдрээсэй гэж бодож, сайн сайхныг хүсдэг. Гэтэл зарим хүмүүс үнэхээр гомдмоор байдаг юм байна. Хамгаалах халамжлах хүнгүй болсон гэсэн шиг дээрэлхэх гэж оролддог болж.

Инээх, баярлах би хангалттай эрхтэй хүн. Би аз жаргалтай амьдралын төлөө бүхний төлөө бүх хүчээ зориулж ажиллаж амьдрах ёстой хүн. Би бас ханьдаа дэндүү хайртай хүн. Би амьдралд хайртай баймаар байна уул нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Галаас хүний амь аварсан З.Ундармаа:Хэрвээ бичиг баримттай болчихвол хамт Солонгосоор тойрон аялал хийнэ ээ” гэсэн!

The Wasabies хамтлагийн охидын халуухан гоёл!