Энэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан.
Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж
хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно гэсэн билээ. 2023 онд 1,367.0 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталжээ.
Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан урлаг соёлын зарим хүмүүс ихээхэн ууртай яваагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тодруулбал, дуучин А.Түмэн-Өлзий “Хүүхдийг ялгах хуультай орон болчихсон юм уу”, жүжигчин
З.Онон “Цаг үе хэцүү байхад хүүхдийн мөнгийг тэрнийх, энэнийх гэж ялгалгүй өгөөдөх. Өөрсдөө идэх болохоороо хэдэн их наядаар нь иддэг байж дaBарчихсан хулгаuчyyдаа. Тэр аBилгал авдаг, төрөөс төрсөн баячууддаа л битгий өг, ихэнх нь улных болсон улсын ард иргэдэд бүгдэд нь хэрэгтэй наад мөнгө чинь.Өөрсдийн хэдэн саяын тансаг хэрэглээгээ л хас мэдээ ёстой F.UCK шүү” хэмээн бичжээ.
Мөн жүжигчин У.Цогтоо “Хүүхэд бүхэн тэгш эрхтэй байдаг юм. Хүүк, Оюук, Зандка муу 2 хөлтэй малнууд минь. Намайг байцаадаг шигээ битгий андуураарай. Дахин хэлье та нар үндсэн хуулиа 3өрчөөд байна. Хүний эрхийг уландаа гишгэсэн их наядын хулгauчдаа” гэсэн бол,
дуучин Ану “Хүүхдээсээ хумсалсан хөөрхийлөлтэй ТӨР!!! Үүнээс илүүг сэтгэх тэнхэлгүй бололтой” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings