Жүжигчин Д.Төвшинтөр нэгдүгээр курстээ аав болсноор энэ хочийг авчээ.
Багаасаа жүжигчин болохыг мөрөөдсөн хүү 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч тэнцсэн байна.
Олон нийтийн газар үргэлж ганцаараа явдаг болохоор охид түүнийг “эхнэргүй” хэмээн итгэчихээд “Гурван найз” киноноос хойш харц чулуудах болсон.
Гэвч уучлаарай, тэр гэргийтэй бүр 3 хүүхдийн аав. Түүний гэргий Туулмаа хүнсний технологич мэргэжилтэй.
Арван жилд байхаасаа үерхэж амьдралаа холбожээ. Том хүү нь уран гимнастикаар хичээллэдэг тул гадагшаа тэмцээнд явж аавыгаа гадны сархадаар тасалдаггүй.
Хөөрсөн аав бүр тасарч унасан нь хэд хэд. Төтө жолооны үнэмлэхийг ёстой “насаараа” мөрөөдөж авсан. ШУТИС-д 4 жил сурж үнэмлэх авдаг байхад л сурч эхэлсэн ч дундаас орхижээ. Хожим азаар жолооны курс 2-3 сар болсноор тэр үнэмлэхтэй болсон.
Тэр тун загварлаг байх дуртай. Hugo boss-ийн костюмаар ихэвчлэн гоёно. Үй зайгүй найз нь “Мөрөөдлийн театр”-ын Батаа. Тэд хөршүүд тул бараг орой бүр бие биенийхээрээ ордог. Эв нь таарвал хоол “буудна”.
Төтөгийн хамгийн дургүй зүйл хоB жив. Ул шагайдаг хүмүүст бүр ясны дургүй, холуур өнгөрөхийг хичээдэг. Харин тэр өөрийгөө итгэмтгий цайлган сэтгэлтэй даруухан гэж тодорхойлдог. Ер нь ихэнх бүтээдэг дүр нь тийм хэв шинжтэй байх шүү.
GIPHY App Key not set. Please check settings