in

С.Төгс: Би охинтойгоо найз шиг харилцдаг, охиноо загнаж үзээгүй!

Загварын салбарт хамгийн төгс бие галбиртай модель гэгддэг С.Төгс одоогоос 10 жилийн өмнө ээж болж байв.

Ээж болсон ч моделийнхоо ажлыг орхиогүй тэрбээр охинтойгоо хэрхэн харилцдаг талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрбээр “Охин маань одоо 10 настай. Сагсан бөмбөг тоглох дуртай, их хөөрхөн зөрүүд.

Том болох тусам л түүний талаарх мэдээллийг сошиалд тавихаар харамлаад байдаг болсон.

Дараа нь том болохоороо өөрийнхөө талаар ярих байх. Хүсээгүй байхад нь мэдээлэл өгөхөөр охиныхоо эрхийг зөрчөөд байгаа юм шиг санагддаг.

Би охинтойгоо яг л найз шиг нь харилцдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа дуугаа өндөрсгөж үзээгүй. Цаашдаа ч тийм л байхыг зорьдог ээж” гэжээ.

Мөн тэрбээр “Одоо бол би загварын тайзан дээр ахмад гэж хэлэгдэхээр болсон. Бүх хүнийг танина, ямар ч ажил байсан саадгүй хийчихнэ. Харин кино, дэлгэцийн салбарынхны хувьд би шинэ, залуу нь” хэмээн хэлээд, кино урлагт орж буйгаа албан ёсоор хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Би ч ганцаараа дурсамжаа үгүйлж дусал нулимсандаа жаргаж амьдрылдаа!

Дуучин Э.Чулуунчимэг хайртай охиныхоо халамжийг бишрэв!