in

Doja Cat биеэ 30.000 ширхэг Swarovski шигтгээгээр гоёжээ!

2023 оны загварын шоуны нээлт Парис хотноо Шиапареллигийн загваруудаар эхэллээ.

Данте Алигеригийн “Инферно” киноноос сэдэвлэн бүтээсэн кютүр бүтээлүүд нь эрс тэрс хэдий ч нийлэмжтэй байдлын илэрхийлэл болж байгаа аж.

Тус загварын шоунд хүрэлцэн ирсэн дуучин Doja Cat олны анхаарлыг эрхгүй татаж байлаа.

Час улаан өнгийн 30.000 ширхэг Swarovski шигтгээгээр биеэ бүрхсэн тэрээр

Шиапареллигийн нүүр будалтын мэргэжилтэн Пет МакГрат болон Даниел Рөүсбэрри нарын 4 цаг 58 минутын хөдөлмөрийн үр дүнд ийнхүү цоо шинэ дүр төрхтэй болжээ.

Хачирхалтай загваруудаараа алдартай тус брэндийн загварын шоунд супер модель Шэлом Харлоу, Ирина Шейк, Наоми Кемпбелл нар амьтны толгойн гоёл бүхий даашинзтай алхсан.

Мөн энэ төрлийн даашинзыг гоо сайхны магнат Каяли Женнер сонгон өмссөн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

МУГЖ Г.Урнаа: “Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж ханьдаа хэлдэг!

Найруулагч Б.Тамир хосоороо аялж буй найзууддаа атаархав!