in

Хэзээ нэгэн цагт амьсгаа чинь тасарч амьдрал чинь зогсоно гэдгийг ухаарсан л бол хэндээ муу санаж, хэдий хүртэл биеэ зовоож Атаа хорсол дунд амь тэмцэн тийчигнэж билээ. Зүгээр л амьдар!

Нэг л өглөө нар гарахад дуусчихсан байх амьдрал.

Нэг л шөнө унтаад босоход зүүд болчихсон байх ээж аав.

Нэг л мэдэхэд дуусчихсан байх мөнгө.

Нэг л алдаанд хийсчихдэг хүчээр олдсон нэр хүнд.

Уусчихдаг найз нар, унтарчихдаг хайр, мөнх биш энэ орчлонд мөлхөж байгаад ч хамаагүй хүнээрээ дуусахсан.

Хэзээ нэгэн цагт амьсгаа чинь тасарч амьдрал чинь зогсоно гэдгийг ухаарсан л бол хэндээ муу санаж, хэдий хүртэл биеэ зовоож атаа хорсол дунд амь тэмцэн тийчигнэх билээ.

Зүгээр л амьдар. Уйлмаар үедээ уйлж, дуулмаар үедээ дуулж, хайрламаар байвал хайрлаж бүхнээ л хий. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Та энэ хорвоо дээр ганц л төрнө. Зүгээр л хүссэнээрээ амьдар. Амьддаа бие биенэ хайрла. Амьддаа бие биенэ хайрла.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Андуурмаар адилхан алдартнууд!

Ганхүү Чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна!