Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production” олон залуу артист хамрагдаж, уран бүтээл хийдэг.
Гэвч олон залуусын босгыг нь алхахыг мөрөөддөг B продакшны тогоон доторх асуудлыг “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдээлэл хийж сошиал орчинд “гaл” асаагаад буй.
Тэгвэл рок попынхноос үүнтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсээр буй.
Харин “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун буюу Бачка Д.Болдыг өмөөрсөн өнгө аятай пост цахим хаягтаа оруулсан.
Тэрбээр “Байгууллагын дотоод тооцоог би ч мэдэхгүй та ч мэдэхгүй! Сүпер студи чадалтай продакшн байдгыг бол бид мэдэж байгаа.
Ер нь нэг тогооноос хооллодогшуу ухаантай юм бол нэгнийгээ алдаж оноход нь тусалдгүймаа гэхэд жан жан гээд байлгүй нуруутайхан байвал барав биш үү рок попчингуудаа??? гэжээ
Харин түүний энэ мэдэгдэл Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү эгдүүцэн дараах тайлбарыг өгөв. Баачка зүгээр байгаарай манай хамтлаг ийм зарчмаар л хуваадаг гэлээ ямар ч хүн продакшн руу дaйрcaнгүй. Харин чам шиг бүх хамтлагийнхаа дийлэнх орлогыг ганцаараа авсаар байгаад xaмтлагаа тapаасан хүнд л xэцүү тусаж байгаа байх….хэмээсэн
Тэгвэл тэдний харилцан тайлбарууд улам ширүүсч эхэлж, Батчулуун мөн дахин тайлбар хийхдээ, За даа сошлuор урлагийн нэгнийгээ бүү нүд гээд хэлсэн чинь бүр дaлийгаад өглөө Миний хамгийн дуpгүй зүйлсийн нэг бол сошлuор далан долоогоо тоочих,xэpүүл ypуул хийх ,тогоо руугаа нyлимах. Oдоо ганц юм хэлээд энэ асуудлыг миний хувьд хаалаа.
Ганхүү чи надтай хамтлаг ямар байх талаар болон дуу яаж дуулах ,хөгжим яаж тоглох, зохиох,яаж найруулах энтэрийг ярих нь илүүгийн илүүц биз …Чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна.
чамайг рок попийн тoгоонд хамаатуулж ярьсан нь харин чам шиг хөгжимчин дуучин гэж хэлэхэд хэцүү хүнийг их өргөмжилсөн хэрэг болох болов уу…. тэгээд өшөө яримаар юм байвал уулзаад яримз! энүүгээр шuвшгээ хутгаад яахав гэв
GIPHY App Key not set. Please check settings