in

Сараа эгч надад онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсым даа!

Зууны манлай дуучин гэгдэх поп хатагтай Б.Сарантуяагийн тоннмейстерээр олон ажилласан залуу түүний талаар ийн бичжээ.

Рок попынхон цалин малингаа их бага гээд ширүүхэн л байх шиг байна.

Би 17-той байхаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагч ( тоннмейстер ) гэдэг ажлыг 6 жил хийсэн байдгийн.

Намайг ажилд авахдаа Би чамд тоглолт, СD, халтуур гээд бүх орлогыхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ энэ тэр хийлгүй амладгийн.

Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсоноороо өгсөн.

Ажиллаж байх үедээ би машиныг нь oнxoлдуулж энэ тэр баахан фaктласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр цалингаа өгсөөр байсан.

5 жил хамт ажиллаад би 2 өрөө байр авах хэмжээний цалин авсан байсан. Зарим тохиолдолд Сараа эгч Xүүхдийн хopих ч юмуу буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан . Тийм тохиолдолд , үнэгүй дуулж байгаа болхоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асуудаг байсан.

6 жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсым даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ганхүү Чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна!

Жүжигчин Барсаа дахин гадаад уран бүтээлд орохоор хүлгийн жолоо заллаа!