in

Жүжигчин Барсаа дахин гадаад уран бүтээлд орохоор хүлгийн жолоо заллаа!

Фантастик продакшны жүжигчид болох Барслхагва, Баярбат нар олон улсын хамтарсан кино төслийн сонгон шалгаруулалтанд тэнцэж,

Холливүдийн алдартай жүжигчидтэй хамтран нэг кинонд тоглож, зураг авалтандаа

оролцохоор шинэ оны өмнө Унгар улсыг зориод саяхан нутагтаа ирээд байсан билээ.

Монголоос нэлээд хэдэн жүжигчид сонгогдон 1242 Gateway to the West кинонд тоглосон юм.

Тэгвэл энэ уран бүтээлийн зураг авалтаа хийж дуусаад саяхан ирсэн жүжигчин Барсаа дахин хилийн дээс алхажээ.

Энэ удаад тэрбээр жүжигчин Э.Цасчихэрийн хамтаар дараагийн уран бүтээлийнхээ зураг авалтанд оролцохоор эх орноосоо хөдөлжээ. Тэд Японы уран бүтээлчидтэй хамтран ажиллах аж.

Тэрбээр өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа, Сайн уран бүтээл хийж олон улсад Монгол уран бүтээлчид яаж кино хийдэг, жүжигчид, найруулагч гээд кино баг хамт олон хэрхэн ажиллаж чаддагийг

манай продакшны залуус дэлхийд таниулж харуулахыг зорьж байна хэмээн ярьж байсан бөгөөд энэ яриа нь бодитоор биелэлээ олж тэрбээр гадны кинонд хэд хэдэн дүрээ мөнхөлж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Сараа эгч надад онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсым даа!

Жүжигчин З.Онон найзуудаараа дахин аялалд гарчээ!