in

Жүжигчин Ууганаагын ууган хүү!

Жүжигчин, хөтлөгч хэмээх ажлыг хослуулан ажилдаг энэ цаг үеийн чадварлаг жүжигчдийн нэг бол яахын аргагүй жүжигчин Э.Ууганбаяр юм.

Тэрээр дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж гол, болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ.

Ууганаа болон түүний хамтрагч хөтлөгч Анхаа нар Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Voice of Mongolia”,

“Авъяаслаг Монголчууд” зэрэг Монголын хамгийн их үзэгчтэй шоуг хөтөлж үзэгчдийнхээ хайрыг татаж өөрсдийгөө дархалсан юм.

Тэр хэрээрээ түүний хөтлөх ур чадвар ч нэмэгдэж Монголдоо хамгийн эрэлттэй буюу өндөр тарифтай хөтлөгчийн тоонд зүй ёсоор багтдаг.

Тэрээр анх Буруу эргэлт, Амьдралд тавтай морил, зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээснээр үзэгч түмэндээ танигдсан байдаг.

Тэгвэл өдгөө өөрийн ууган хүүгийнхээ зургийг дэлгэж “том залуу” болсныг гайхуулав.

Жүжигчин залуугийн хувьд гурван хүүтэй. Тэрбээр эхнэр Уянгатайгаа 2001 онд Соёл Урлагийн Их Сургуульд ороод танилцаж байжээ.

Тэд хамгийн сүүлд Амьдралын амт, Валентены захидал зэрэг кинонд хамтарч тоглосон билээ.
Хөтлөгч Ууганаа нэгэн ярилцлагынхаа үеэр “Эрэгтэй хүний амжилтын нууц эхнэр байдаг бол уналтын нууц нь нyyц amрaг нь байдаг шүү залуусаа” гэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Амьдралын 20 үнэн: Хайртай хүмүүс чинь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүйгээр хорвоог нэг л өдөр орхиж одно. Амжиж хайрла бас уучилж сур!

Жижигхэн биедээ баймгүй авъяастай Б. Отгонтуяа!