in

Жижигхэн биедээ баймгүй авъяастай Б. Отгонтуяа!

“Шинэ үе”-аар овоглож олонд танигдсан жүжигчин Б.Отгонтуяа өнөөдөр 38 насныхаа төрсөн өдрийг угтаж байна.

Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид онцолдог.

Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг.

Энэ утгаараа тэрбээр өнгөрсөн намар “Эрвээхэйн сүүдэр” цувралд тоглож чамгүй чадварлаг гэдгээ гайхуулсан.

Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна. “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ.

Хошин урлагаар кареерийнхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн тэрбээр өнөөдөр гэрийн эзэгтэй болж нөхөр, 4 хүүхдийн хамтаар өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдарч байна.

Тэрбээр 2002 онд СУИС-ын кино драмын жүжигчний ангид орж байжээ. Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёогийн гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байсан гэдэг. Түүнийг дөнгөж 1-р курсын охин байж ямар нүүрэмгий юм бэ хэмээн тухайн үед Бооёо хэлж байжээ.

Тэгээд Шинэ үеийнхэн жил бүр СУИС дээр уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь оролцож шилдэг эмэгтэй дүр болсоноор Шинэ үе продакшинд орох эхлэл нь тавигджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Жүжигчин Ууганаагын ууган хүү!

Даллаганы уутны тухай: Гэр бүлийн гишүүдийн жилээс хамаарч айл бүрийн даллаганы уут өөр байх учиртай!