Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production”-д харьяалагддаг
“NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан 2 сая төгрөгөөр дуулсан бол
200 мянган төгрөгийг нь уран бүтээлч авч үлдсэн 90 хувийг нь продакшн авдаг гэрээтэй гэх мэдээлэл цацав.
Улмаар шинэ жилээр дуулсан цалин хөлсөө өгөлгүй хөдөлмөрийн мөлжлөг явуулсан талаар мэдээлсэн.
Тэгвэл бид бусад продакшнууд хэд, хэдэн хувиар уран бүтээлчидтэйгээ гэрээлдэг талаар судалж үзлээ.
- “Ocean grey” 2022 онд 70/30 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг байсан бол 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс 60/40 хувиар гэрээлдэг болсон байна. Эднийхээс А.Хишигдалай, С.Зоригт, Seryoja зэрэг уран бүтээлчид гарсан.
- Monstar TV уран бүтээлч 100 хувийг өгдөг. /Vandebo, Morningstar, Ginjin, Fla/
Мongol HD мөн л 90/10 гэсэн байдлаар гэрээлдэг гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал 2.5 саяар уран бүтээлч дууллаа гэж бодоход 250-300 мянган төгрөг дуучин ногдоно гэсэн үг. Мөн шоуны хамгийн сүүлийн эфир цацагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ялагчаас түрүүлж шинэ дуу хийхгүй гэх зүйл заалт ч бий гэнэ.
- B продакшн 90/10 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг аж.
- Leto music label 60 хувийг, хамтлаг дуучид 40 хувийг авдаг аж. /R&N, Wasabies/
- On and off Production уран бүтээлчдээс хамаарч гэрээлдэг гэдгийг уран бүтээлч хэлж байна. Хамтлагийн дучидтай 90/5-10, уран бүтээлчидтэй 90/10 гэсэн харьцаатайгаар гэрээлдэг. /ErMoon/
Эндээс харахад ихэнх продакшнууд өөрсдөө 90 хувийг авч уран бүтээлчдээ 10 хувийг нь өгдөг бололтой.
Харин тэдний энэхүү гэрээний талаар нэр бүхий уран бүтээлчтэй холбогдож асууж тодруулахад “Уран бүтээлчийг гаргаж ирэх, шоу хийх гэж баахан мөнгө зардаг. Тийм учраас тэрийгээ буцааж олох энэ зүйл нь зөв байх. Гэхдээ бид гэрээлсэн 10 хувиа авч үзээгүй. Нөгөө урлагийн тогоо хатуу гэдэг нь л энэ байх. Гэрээнд хэдэн дуу хийх, хэдэн клип хийхээ хүртэл зааж өгөөгүй учир битүүлэг байдаг. Мөн дээрээс нь тэрийгээ 3-5 жил гэх мэтээр хугацаа тусгадаг. Уг нь БНСУ шиг амьдралын баталгаагаар хангачхаад 90/10 гэх мэтчилэн гэрээлдэг бол асуудалгүй шүү дээ” гэв.
GIPHY App Key not set. Please check settings