in

“Бүлтүүш” Х.Баярмаа 29 насны төрсөн өдрөөрөө энэ цагийн одуудыг цугларуулав!

Удам дамжсан уран бүтээлч гэгдэх болсон авьяаслаг, залуу, үзэсгэлэнтэй бүсгүй бол Х.Баярмаа.

Тэрээр өчигдөр 29 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Ингэхдээ тэрбээр төрсөн өдрийн зочдоороо энэ цагийн залуусын дунд од болон гялалзаж буй алдартнуудыг нэг дор цуглуулсан байна.

Анх аав, ээжээсээ нуугдан байж СУИС-ын жүжиг ангид шалгалт өгч тэнцэж урлагийн хүн болохоор шийдсэн

Х.Баярмаа 2012 онд эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцоод ирсэн адтай нэгэн.

Аав нь найруулагч Х.Хүсэлбаатар, ээж нь Гавьяат жүжигчин С.Өлзийхүү учраас түүнийг үзэгчид хэр сайн жүжигчин болох вэ гэдэг хүлээлт битүүхэндээ үүсгэсэн гэхэд хилсдэхгүй.
Түүнийгээ ч харуулах гэж “Хүйтэн бороо”жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” уран бүтээлд гол болон туслах дүрээрээ фэнүүдээ нус, нулимстай нь хольсон түүх ч бий.

Х.Баярмаагийн хувьд АНУ-ын Миссуригийн их сургуульд найруулагч, продюсер мэргэжлээр суралцаж төгсөөд, жинхэнэ утгаараа аавынхаа зам мөрөөр явахаар сэтгэл шулуудан эх орондоо ирсэн гэдэг.

Амжилттай төгсөж ирсэн даруйдаа “Бурханы авралаар чи ирлээ” цувралд амжилттай тоглож, хэд хэдэн кино болон жүжигт дүр бүтээж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн уран бүтээл нь “Хиртээгүй сарнай” кино, “Гэм зэм” жүжигт дүр бүтээсэн.

Түүнийг багад нь ангийнхан нь “Бүлтүүш” хэмээн хочилдог байсан гэдэг. Энэ тухайгаа “Багадаа би ангийнхаа хамгийн намхан хүүхдүүдийн нэг байсан. 40 хүүхэдтэй ангийн доороосоо 5-т жагсдаг байлаа.

Хэзээ ч өөрийгөө ийм өндөр болно гэж төсөөлж байгаагүй. Харин том болоод өндөр, урт үстэй эгч болох юмсан л гэж мөрөөддөг байсан. Гэтэл арван жилийн найм, есдүгээр ангид ороод гэнэт өссөн дөө. Их жижиг биетэй байсныг манай найзууд болоод ангийнхан сайн мэднэ. Бага байхаас Бүлтүүш гэж дууддаг байсан. Том нүдтэй, буржгар үстэй охин байлаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг хятадуудын эртний уламжлалт арга!

Монголд тэтгэврийн насыг нэмэх нь БУРУУ!!!