in

Монголд тэтгэврийн насыг нэмэх нь БУРУУ!!!

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн батлагааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ.

Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дах хэсэгт заасан ажил олгогч,

албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар дор дурьдсанаар өөрчилсөн.

Манай Улсад 1950-иад оноос эхлэн тэтгэврийн тогтолцоо үүсчээ. Гэхдээ тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийн харилцаа байгаагүй бөгөөд халамжийн тогтолцоотой байж.Харин 1995 онд шинэ хууль баталж, даатгалын шимтгэл буюу цалин хөлсөнд суурилж тэтгэвэр олгодог болжээ.

Шинэ он гарахтай зэрэгцэн Монгол Улс бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжив. Энэ нь манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах нэрийн дор 2017-2030 он хүртэл Олон Улсын Валютын Санг /ОУВС/-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой юм. Энэ хүрээнд 2017 оны төсөвт тодотгол хийж, үндсэн долоон төрлийн татварыг нэмж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль юм.

Тэтгэврийн хуульд орсон нэг том өөрчлөлт нь тэтгэвэрт гарах насыг шинэчилэн тогтоосон явдал байв. Уг өөрчлөлтөөр 2018 оноос эхлэн жил тутам зургаан сараар нэмж 2038 он гэхэд 65 нас хүргэх юм. Харин малчдын хувьд эрэгтэй нь 55, эмэгтэй нь 50 настайдаа тэтгэвэрт гарахаар хуульчлагдсан.

Тэтгэвэрт гарах насыг нэмсэн үндэслэлийг холбогдох албан тушаалтнууд хүн амын дундаж наслалт өндөр болсонтой холбон тайлбарлав. Тухайлбал, Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар эрэгтэй хүн 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй хүн 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байгаа юм. Энэ нь үндсэндээ эрэгтэй хүний дундаж наслалт 65 гэдэгч 76 болсон байгааг дурджээ.

Нөгөөтэйгүүр ахмадуудын 67.5 хувь нь тэтгэвэрт гарснаас хойш тодорхой хугацаанд ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа нь судалгаагаар гарсан байна. Тиймээс хувь хүний ажиллах сонирхлыг санхүүгийн аргаар өдөөж, сонголтыг иргэдэд нээлттэй үлдээжээ. Өөрөөр хэлбэл 60.5 жилээс хойш тэтгэврээ тогтоолговол тэтгэврийн хувь хэмжээ өндрөөр тогтоогдож, наана нь тэтгэвэрт гарвал одоогийн байгаа түвшиндээ тогтоолгох аж.

Тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг буцаан олгох, өвлүүлэх, гэр бүлийн бусад гишүүдэд шилжүүлэх эрхзүйн зохицуулалт байхгүй. Даатгуулагч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй юм.

Энэ асуудал анх тэтгэвэрт гарах насыг нэмэхээр ярьж эхэлсэн үе буюу 2015 оноос л иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үнэхээр ч энэ нь Монголын өнөөгийн нийгмийн хөрсөнд буухгүй шийдвэр байв. Тэтгэврийн насандаа хүрч наслах хүний тоо хэд билээ? Хатуухан хэлэхэд төр иргэдийн халааснаас сугалах татаасныхаа хугацааг таван жилээр сунгалаа гэсэн үг.

Өнөөдөр иргэдийн санаа бодлыг үл хайхран ОУВС нэрийн дор ийнхүү шийдвэрлэснийг хүчтэй эсэргүүцэж байна. Хэдхэн хоногийн өмнө тэтгэврийн нас, татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмснийг эсэргүүцэж 10 мянга гаруй иргэн орон даяар жагсав. Тухайлбал, газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид,

төмөр замчдын олонх нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг буруушаасан. Үүнд үндэслэж МҮЭХ-оос

  1. Хувь хүний орлогын татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэж өөрчлөх,
  2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хүчингүй болгох,
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэсэн шаардлагыг тавиад байгаа. Холбогдох арга хэмжээг нэн яаралтай аваагүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхээ мэдэгдсэн.

Олон улсад тэтгэвэрт гарах насыг хүн амын тоо, улсын төсөвт эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, иргэдийн дундаж наслалт, хувь хүний ажил мэргэжил зэрэг үзүүлэлтээр тогтоодог байна. Дэлхийн хэмжээнд тэтгэвэрт гарах нас 45-70 байдаг аж. Иргэдийн дундаж наслалт өндөртэй, эдийн засгийн баталгаатай Европын орнууд, тэр дундаа Австрали, Герман, Их Британи зэрэг улс 2028-2033 онд л 65-69 болгон нэмэхээр яригдаж буй. Харин Азийн ихэнх орнуудын тэтгэврийн насыг нэмэхийг дэмждэггүй байна. 60 нас давуулж тогтоосон улс тун цөөн бөгөөд манай улсаас хэд дахин том эдийн засагтай урд хөршид маань тэтгэврийн нас 55, 60 байгаа юм.

Төгсгөлийн оронд… Тэтгэврийн насыг нэмснээр манай улсын хувьд нийгэмд хэд хэдэн сөрөг үр дагвар авчирах болгоомжлолыг төрүүлж байна . Настнууд туршлагаа давуу тал болгон ажилласаар диплом өвөртөлсөн ажилгүй залуусын тоо улам нэмэгдэх вий!!!

Ажилгүйдлийг архидалт, ядуурал, гэмт хэрэг гэх мэт хар бараан асуудал үргэлж дагаж, нийгэм бүхлээрээ стрест ордог!!! Бий болсон гажуудлаа засах гэж дахин хэчнээн жил бүх нийтээрээ зовох бол!!!

Эцэст нь амьдралынхаа ихэнх хугацааг ажиллаж, улсдаа татвар төлсөн настнуудаа дахин таван жил гороолуулж, хөлсийг нь шавхаад яахав. Хэдэн жил илүү үр ачаа тойруулаад, санаа амар жаргаж сууг л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

“Бүлтүүш” Х.Баярмаа 29 насны төрсөн өдрөөрөө энэ цагийн одуудыг цугларуулав!

УИХ-ын гишүүн П.Aнужин 14 хoнoгт фэйсбүүкээс 110 сaя төгрөг oлж чaддaг… яaж!