in

Ардын дууч Д.Бурмаагийн гэр бүл!

Дуу хуурын ерөнтцөд 20-оод жил ая дуугаа эгшиглүүлж яваа

Ардын дууч, Даваагийн Бурмаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хоолойтой нэгэн.

Увс аймгийн Тэс сумаас гаралтай тэрээр загварлаг, дэгжин гэдгээрээ үеийн уран бүтээлчдээсээ ялгардаг.

Ихэнхдээ тайз дэлгэцнээ үндэсний дээл хувцас өмсдөг түүнд европ хувцас ч сайхан зохьдог ажээ.

Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тэрбээр МУИС-ын Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн.

Мөн СУИС-ийн уртын дууны ангид Дэлгэр багшийн удирдлаганд суралцаж дүүргэжээ.
Түүнийг анх олонд таниулсан уран бүтээлүүд бол Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн дуунууд.

Дуучин бүсгүй анх 2000 онд улсын филармонид туслах менежерээр жил гаран ажилласан бөгөөд 2009 онд гоцлол дуучнаар орсон.

Тэрээр байгууллагаа “Манайд бүх урсгалаар дуулдаг дуучид, бүхий л жанраар тоглодог хөгжимчид байна. Нэг ёсондоо филармони гэдэг чинь урлагийн их уурхай юм” гэж тодорхойлж байсан удаатай.Түүний хайртай гэр бүлийн зургаас.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Нөхөр 3 сaрын дoтoр нaмaйг турж гoё бoлoхгvй бoл сaлья гээд бaйнa!

Дуучин найзууд хэрхэн өөрчлөгдсөн вэ?