Улсын сургуулийн хүүхдийн Англи хэлний түвшин яагаад муу байдаг шалтгааныг хэлэх үү?
#1 5-р ангиас Англи хэл зааж эхэлдэг. Энэ нь 11 нас буюу хүүхэд шилжилтийн насруу орж байгаа буюу бэлгийн бойжлын үе юм.
Энэ үед хүүхэд өөрийгөө “хэн бэ?” гэдгийг мэдэрч, ичих булчирхай ажиллаж, биеэ барилт үүсэн, олон нийтийн дунд нээлттэй байх нь багасаж, буруу зөрүү ярихаасаа ичиж эхэлдэг.
Гэтэл хэл гэдэг ичихгүй байж сурдаг зүйл.. Мэдээж хүний сэтгэлгээний онцлог, суралцах чадвар харилцан адилгүй, гэхдээ л нас гэдэг хэл сурч эхлэхэд чухал үүрэгтэй.
#2 Өсвөр нас буюу 11 наснаас эхлэн сэтгэл зүйн хувьд хүүхэд шинэ зүйл хүлээж авах, сонирхож судлах нь багасдаг.
Өөрөөр хэлбэл, тэдний сонирхол илүү найз нөхөд, үерхэл нөхөрлөлрүү анхаарч эхэлдэг ба хичээл номондоо муудах нь ч бий.
#3 Мэдээж хөтөлбөр чухал үүрэгтэй. Одоогийн Англи хэлний хөтөлбөр нь Англи хэлний 4 чадварыг хөгжүүлэхэд хангалттай сайн ажилладаггүй гэж хэлж болно. Дэлгэрэнгүй яривал их юм бий.
#4 Хичээллэх давтамж буюу долоо хоногт орох цаг дэндүү бага 45 минутаар 2-3 хан цаг ордог. Гэтэл ерөнхий Англи хэлний мэдлэгийг дор хаяж долоо хоногт 8-12 цаг судлаж байж үр дүн гардаг гэсэн судалгаа бий. Англи хэлийг 2 дагч хэлээр биш гадаад хэлээр сурч байгаа нөхцөлд ийм бага цагаар сураад үр дүн гарна гэдэг маш хэцүү.
#5 За тэгээд нэг ангид 40-50 хүүхэдтэй байхад гадаад хэл заана, практик хийнэ гэдэг ямар ч сайн багшийн хувьд маш хүнд ажил…гэх мэт дурьдвал олон зүйл байнаа.
Энэ бол зүгээр эхний л алхамууд шүү. Цаашлаад сэтгэлгээний онцлог, сурах арга барил, сэтгэл зүйн онцлогт тохируулан, хэрэгцээ шаардлагын үнэлгээ хийж хөтөлбөрөө шинэчлэх, багшаа бэлдэх, арга зүйгээ боловсруулах гээд олон зүйл бий.
Энүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хувийн сургууль тэгш бус байдлыг бий болгож байна, хувийн сургуульд Англи хэлтэй хүүхдүүд төгсөж, гадаадад тэтгэлэг аваад байна, улсын сургуулийн хүүхдүүд хоцроод байна, нийгэмд тэгш бус байдал гаарлаа гэж гомдоллож суухын оронд зүгээр наад захын ийм ШУ-ны үндэстэй судалгаанууд дээр үндэслэн бодлого боловсруулж улсын сургуулиа сайжруулж ажиллах ёстой бус уу гэх гэсэн юм.
Ингээд өөрчлөгдөөд ирвэл цөөхөн хүүхэдтэй, хөтөлбөр сайтай, Англи хэлтэй гэж хувийн сургуульд хэн ч хошуурахгүй шүү дээ. Зүгээр л сошлаар ажил хийдэг, олон нийтэд таалагдах шийдвэр гаргадаг бодлого боловсруулагчдыг хараад дуугүй өнгөрч чадсангүй.
GIPHY App Key not set. Please check settings