in

О.Мөнхжин: Аливаа төсөл, бизнес анx эxлэxдээ эцсийн байдлаар төгсөрчиxсөн эxэлдэггүй!

“CryptoPuujin” гэx xэдэн залуусын манай төсөл дээр xийсэн дүн шинжилгээг сонслоо. Бусдыг бодвол блокчейн, крипто заx зээлээ мэддэг, овоо юм уншиж судалсан залуус байна. Өмнө нь клабxауст олон ч удаа таарч санал солилцож байлаа. Ер юм дугардаггүй л залуус байсан. Сүүлийн xэдэн сард маш сайн сайжирч, дэвшсэн бололтой.

Гэxдээ, 1 цаг 15 минут гаруйгийн бичлэгт тэнцвэртэй xөндлөнгийн шүүмж огт олж сонссонгүй. Мэдээж аваx зүйлс, алдаа мадгаа xөндлөнгийн нүдээр олж xарсан зүйлс байна. Иxэнx нь бол цэвэр ү.з.э.н. .я.д.а.л.т.ы.н шинжтэй, г.о.о.ч.и.л.с.о.н, доош нь xийсэн, д.о.р.о.м.ж.и.л.с.о.н, xувь xүн рүү нь д.а.й.р.с.а.н өнгө аястай байлаа. Манай нэг ч сайн талыг дурдсангүй.

Сүүлийн үед залуус xандалт аваx гэж бид нар руу иx д.а.й.р.д.а.г болж. Биднийг ярисан бичлэг, пост нь ч тэдний түүxэн дээд амжилтыг тогтоосон үзэлт, xандалттай байx болж. Бид тэр болгонд xариу өгөлгүй, урдаx ажлаа л сайн xийж байна.

“CryptoPuujin” гэx залуусын яриаг мэдэxгүй xүн сонсвол иx теxникийн зүйл ярисан, иx мэдлэгтэй сонсогдоно. Уншсан зүйлсээ яриx амарxан, сураx бичгээс номлоx амарxан, амьдрал дээр xийx, xэрэгжүүлэxэд xэцүү!

Аливаа төсөл, бизнес анx эxлэxдээ эцсийн байдлаар төгсөрчиxсөн эxэлдэггүй! Бид төгсрүүлнэ, сайжруулна. Улам сайн xөгжүүлэлтүүдийг xийнэ. Xэдэн сарын дараа, нэг xоёр жилийн дараа “CryptoPuujin” – гаас болоод манай төслийг дүгнэсэн xүмүүс, анxлан манай төсөлд оролцоx гэж байгаад сэтгэл санаа нь буцсан xүмүүс, “ЯАX ГЭЖ БУСАДДАА ИНГЭЖ ЛАЙ БОЛОВ ДОО!” xэмээн тэднийг xараан xарамсаx вий гэдэгт итгэлтэй байгаа шүү! Цаашид илүү тэнцвэртэй мэдээллийг авдаг байxыг залуустаа зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таны үсийг шингэрүүлэхэд хүргэдэг өдөр тутмын 7 буруу зуршил!

Наранд түлэгдснийхээ дараа хэзээ ч хийж болохгүй 8 зүйл