Завхан нутгийн нэгэн гал цогтоо, асаж дүрэлзэж явдаг бүсгүй бол дуучин А.Түмэн-Өлзий билээ.
Бүсгүй хүнд олноос онцгой амьдрал заяа гэдэг хэмжээсгүй их хувь тавилан биз. Тиймдээ ч олны их хайрыг дааж явах нь чухал.
Гоо үзэсгэлэн төрмөл хоолой нь түүний нэрийн хуудас.
Дааж явах ёстой бүхний бүгдийг нь нэр төртэй илэрхийлж яваа дайчин бүсгүй.
Багаасаа хөдөлмөрлөж, хөдөлмөрийн амт шимийг мэддэг Түмээ
“Бүтээхийн төлөө заавал тэмцэж байгаарай. Хайр ч бай ажил ч бай” гэв.
Ихэвчлэн чинээлэг эрчүүдтэй нэр холбогдож явсан ч үе тэнгийн залууг ханиараа сонгосон дуучин бүсгүй нялх охиноо аваад урд хөрш рүү аялан тоглолтод оролцоод ирсэн гэдэг.
Сүүлийн үед хөдөө орон нутгаар үе үехэн зорчих болсон тэрбээр санхүүгийн тал дээр нөхрөөсөө хараат бус төдийгүй энэ амьдралдаа өөрийн хувь нэмрийг чамгүй оруулдаг гэдгийг батлах мэт шаргуу ажилладаг.
Удахгүй Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр vip баярын ширээтэй тоглолт хийхээр бэлдэж байгаа ажээ.
GIPHY App Key not set. Please check settings