in

Лхагва: Хамаг бүхнээ зориулан өсгөсөн ээждээ хайртай шүү!

Урлагийн салбарт өөрийн нэртэй, мөртэй хамтлаг бол “Guys”.

Тэгвэл тус хамтлагийн хамгийн царайлаг залуу гэгддэг байсан дуучин, жүжигчин Д.Лхагваагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэгвэл тэмдэглэлт өдрөө тохиолдуулан дуучин залуу маань өөрийн цахим хуудаснаа өөрийн бага насны зураг болон ээжийнхээ зургийг дэлгэсэн байна.

Мөн тэрбээр “Хатуу ширvvн амьдралыг ажралгүй туулж, Хамаг бүхнээ зориулан өсгөсөн ээждээ баярын мэнд хүргэе” гэжээ.

Дуучин Д.Лхагваа өнөөдөр 42 нас хүрч байна.

Сонирхуулахад, “Guys” хамтлагийнхан зөвхөн дуучид биш. Тэд 2001 онд СУИС-ийг драмын жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн.

Мэргэшсэн уран бүтээлчид учраас тэднийг та хэзээ ч тайзнаас гудамжны хувцастай хараагүй, харах ч үгүй. Тэд хийж байгаа бүхэндээ жижиг гэлтгүй анхаарлаа хандуулж, бусдаас өвөрмөц, содон, шинэлэг, өнгөлөг, гэгээлэг бүхнийг дэлгэж чаддаг.

2008 оноос өмнө “Guys” хамтлагийнхан нэг хэсэг алга болж байгаад “тэсрэлт” хийж гарч ирдэг гэсэн тодотголтой байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар халуун орон руу гүйдэлтэй болжээ!

Жүжигчин О. Дөлгөөн үндэсний хувцсаараа гоёжээ!