in

Аврагч З.ГҮРРАГЧАА: Нарийн зайнд мөлхөж явахдаа “Буцаад гарч чадах болов уу” гэх айдастай байсан!

БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг найм дахь хүнээ нурангиас эсэн мэнд гаргасны дараах мөчийг

Онцгой байдлын газрын албан ёсны фэйсбүүк хуудсанд онцолжээ.

Энэ үеэр манай улсын аврагч залуу “Эхлээд англи хэлээр ойлголцож, хаана байгаа талаарх эхний ойлголтыг авсан.

Сүүлдээ ч бараг Туркээр ярьдаг болох дөхлөө. Ойр ойрхон чимээгээ авалцаад яваад байсан учраас шууд олж очсон.

Үнэндээ тэр нарийнхан жижигхэн зайгаар буцаж гарч чадах болов уу гэж айдастай байсан. Өөрөө ч эрсдэлд ормоор жижигхэн зай байлаа.

Тэр зайгаар олон цаг мөлхөж, хүнээ гаргаж ирлээ. Наанаас нь аврахаар явж байхдаа нөгөө хүнээсээ

“Та хөлөө мэдэрч байна уу” гээд асуугаад байсан. Мэдэрч байна гэж тухайн иргэн хариулж байсан боловч яг биднийг очиход хөлөө мэдрэхгүй байна гэсэн. Тэр нь олон хоног хөдөлгөөнгүй хэвтсэнтэй холбоотой байх. Бусдаар хүнд эд зүйлд дарагдаагүй байсан” гэж ярьсан байна.

Монголын багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

15 нaстaй бяцхaн oхuныг нaгaц эгч нь хөнөөсөн нь тoгтooгджээ!

П.Дэлrэpмaa: Hypyyны xypц eвдeлтuйr apxarшyyлaxrvй эмчлvvлэx нь чyxaл!