in

Эмч Т.Цэрэнтогтох: Буузыг олон төрлийн зүйлтэй хольж бүү ид. Учир нь!

Бид нар идэхээсээ болоод өвдөөд байгаа ард түмэн байхгүй юу.

100 хувь өөрөөсөө шалтгаалж өвдөж байгаа хүмүүс.

Тэгэхээр энийг бид ухаарах хэрэгтэй. Тэгж чадвал бид энэ өвчлөлөөс гарч чадна.

Энд ердөө л хувь хүний эрүүл мэндийн боловсрол өөрийгөө хайрлах арга эв, ухаан их чухал.

Цагаан сарын дараа нойр булчирхайн хурц үрэвсэл, ходоодны шархны цус алдалт, сархаднаас болж хордлогын байдалд ороод бөөр нойр булчирхай гэмтсэн тохиолдол маш их ирдэг.

Бидний хоол боловсруулах эрхтний өвчлөл тэсрэхэд бэлэн болчихсон байгаа. Тэгээд тэр цагаан сар, наадмын хорхог хэмжээгүй идэх найр наадам зохисгүй хооллолтын үр нөлөө хоол боловсруулах эрхтний өвчлөлийг тэсрэхэд бэлэн болгоод байна.

Ер нь хоолны соёл, ширээ чимж байгаа уламжлалт байдлаа бид өөрчлөх ёстой. Айл болгоны ширээн дээр байдаг хоол өөрчлөгдөхгүй байна гэдэг бол шийдэл гарахгүй байна гэсэн үг. Айлд орлоо цагаа амслаа, сүүтэй цай хийж өглөө, тавган дээрээс чихэр хүртлээ. За тэгж байтал бууз орж ирлээ. Ууцны мах огтолллоо. Араас нь нэг 100 гр татлаа. Энэ бол бидний хувьд зүгээр жижүүрийн үйлдэл шүү дээ.

Тэгэхээр нэг айлд бид 4-5 тарлийн зүйл хольж идэх шаардлага гарч байгаа юм. Энэ нь бидний биеийг маш амархан хямраадаг. Ходоодонд 5 дээш төрлийн зүйл ороод ирэхлээр шингэц муутай болоод ирж байгаа юм. Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэдэг ойлголт бол их буруу. Буузтай олон төрлийн зүйл битгий хольж идэж байгаарай. Бууз чинь өөрөө их хүнд төрлийн хоол.

Үүн дээр нэмээд өөр зүйл битгий хольж хэрэглээрэй. Гурилыг гурилаар нь махыг махаар нь ногоог ногоогоор нь зажилж идвэл хамгийн зохимжтой шүү. Үүнийг онцгой анхаараарай. Хоёрдугаарт бидэнд даршилсан ногоо тийм ч зохимжтой биш. Учир нь даршилсан ногоо гэдэг хүнсний хэрэгцээ багатай газар ашигладаг арга байхгүй юу.

Энэ ердөө цадах мэдрэмж, амтлах таашаал өгөхөөс биш, бидний биед нөлөөлөл нь тийм өндөр биш. Эсрэгээрээ сөрөг байж болно. Тэр тусмаа кимчи. Бид хаврын цагт аль болох халуун чанарын зүйлийг чухалчилах ёстой. Тэгэхээр нөгөө кимчи чинь нөгөө адууны мах үхрийн махны эсрэг үйлчилгээтэй болчихож байгаа юм. Тэгэхээр биед тэмцэл өрнөж, зовиур байдлаар буюу шингэц муутайгаар илэрнэ.

Хиаманд агуулагдаж байгаа нитрит, сульфат, давс зэргээс болж утсан хиам хуршдаг. Хуршсан зүйлүүд хүний биед тааламжгүй хавдрын эрсдлийг үүсгэж байдаг. Хиам ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдрын эрсдлийг өндөр болгодог. Монголчууд энэ хоёр хавдраар хамгийн их өвчилдөг. Тэгэхээр ядаж хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн буюу хиамыг хорьж сурах хэрэгтэй. Тиймээс үүнийг онцгой анхаараарай.

Градус өндөртэй ааг ихтэй сархад хүний биед хортой. Яагаад бид нар градус буулгах хэрэгтэй юм бэ гэхээр өвчлөл гэнэт явагддаггүй. Хорт зуршил, сөрөг зүйлүүд хурж томроно. Энэ бүх зүйлийг сэдээх зүйл бол өндөр градустай сархад байдаг.

Сархад чинь өөрөө ходоод нойр булчирхайг зэрэг гэмтээдэг. Хоёрдугаарт хяналтгүйгээр хоол идэх нөхцлийг бүрдүүлдэг. Гуравдугаарт илүү уух хүсэл төрүүлдэг. Энэ нь нойр булчирхайн хурц үрэвслийг үүсгэх хоёрдахь том шалтгаан юм. Нойр булчирхайн хурц үрэвсэл цагаан сар болон зуны цагт элбэг тохиолддог. Сүү уулгачихаад араас нь сархад өгөх бол зохицолгүй байдаг. Нас дээр гарахлээр хамгийн их шим тэжээл авах зүйл сү цагаан идээ байдаг. Тэрийгээ ууж чадахаа больдог. Яагаад гэхээр сүүний араас исэлдүүлж ээдүүлдэг зүйл араас нь хэрэглээд байхаар уургаас илүүтэй харшламтгай байдал үүсгэдэг.

Тэгээд хожмоо сүү хэрэглэхээр гүйлгэчихдэг гэдэс царайж, хий үүсч дотор муухайрдаг болдог. Хоол нь шөл, өргөж байгаа сархад нь нэрмэл байх тусам танайд айлчилсан хүний бие тавлаг, улирал цагтаа таарсан хөнгөн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Монгол Жангум цагаан сарын баяраар олсон орлогоороо ийм сайхан зүйл хийхээр болжээ!

Дoтуур бaйрны хooл хaдгaлaлт, хөгц мөөгөнцөр зaлуучуудын эрүүл мэндuйг хөнөөж бaйнa!